Манай улсад улаан бурхан өвчний дэгдэлт 423 дахь өдрөө үргэлжилж байна. Анх 2024 оны долоодугаар сард Казахстанаас Улаанбаатарт ирсэн 47 настай эрэгтэйгээс уг халдвар зөөвөрлөгдөн тархсанаас хойш өчигдрийн байдлаар 14 764 хүн өвчилж, 18 хүүхэд эндээд байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)ийн албан ёсны мэдээллээс харахад уг халдвараар өв чилсөн болон нас барсан хүний тоо байнга нэмэгдсээр байгаа юм. Уржигдар л гэхэд Увс аймагт улаан бурхны хүндрэлээр гурван сартай хүүхэд нас барсан харамсалтай явдал болжээ. Өнгөрсөн сард Дорнод болон, Хөвсгөл аймагт мөн л уг халдварын улмаас хоёр хүүхэд эндсэн. Түүнчлэн энэ сарын 6-нд 24 цагийн хугацаанд хоёр хүү хэд улаан бурхан өвчнөөр нас барсан талаар ХӨСҮТ-өөс мэдээлж байв. Өөрөөр хэлбэл, энэ он гарснаас хойш өчигдрийн байдлаар уг халдварын улмаас зургаан хүүхэд нас баржээ. Энэ бүх тоон мэдээллээс харахад уг халдвар дэгдсэн хэвээр бөгөөд нэг хоногт 8-20 хүн шинээр өвчилж буй аж. Ялангуяа орон нутагт улаан бурхны хүндрэлээр нас барсан тохиолдол гарсаар байна. Өчигдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 73 хүний 30 нь орон нутагт бөгөөд дөрвөн хүүхдийн биеийн байдал хүнд байгаа гэнэ. Нас барсан хүүхдүүдийн 80 гаруй хувь нь нэг ой хүрээгүй буюу дархлаажуулалтад хамрагдах боломжгүй байжээ. Иймд улаан бурхан өвчний эсрэг вакцин хийлгэж, халдвараас сэргийлэхийг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүлэв.
Ч.Цэлмэг