Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.Энхтүвшин

АНУ Ираны эсрэг цэргээ Персийн булан руу илгээсэн

Иран Ормузын хоолойд газрын тос ачсан АНУ-ын хөлөг онгоцуудыг  барьцаалахыг оролцдсон учир Вашингтон Персийн булан руу АНУ F-16 сөнөөгч онгоцуудаа илгээж байна. Энэ тухай CNN мэдээлэв.
2023-07-19

НҮБ: Барууны орнууд  ОХУ-д  өгсөн амлалтаа биелүүлээгүй

НҮБ-ын Зохицуулах төвөөс үр тарианы хэлэлцээрийн хүрээнд ОХУ-ын бордоо, хүнсний бүтээгдэхүүний экспортын хоригыг цуцлах  мөн Украинд тариалсан үр тариа болон бусад төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хар тэнгисийн боомтуудаас дэлхийн хамгийн ядуу орнуудад экспортолох ажлын  үр дүнгийн талаарх статистик мэдээж нийтэлжээ.
2023-07-18

Хятадад 52 хэм хүрч халж байна

Хятадын баруун хойд бүс нутагт  өнгөрсөн ням гарагт агаарын хэм нэмэх  52.2-д нь  түүхэн дээд үзүүлэлт болжээ.
2023-07-18

Холливудын жүжигчид ажил хаялт зарлажээ

 Холливудын жүжигчид сүүлийн 43 жилийн түүхэн дэх хамгийн том ажил  хаялтад бэлтгэж эхэлжээ. Холливудын 160 мянган уран бүтээлчээс бүрдсэн үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн 98 хувь нь ажил хаялтыг дэмжсэн байна.
2023-07-17

Наран дээр болсон хүчтэй дэлбэрэлт дэлхий дээрх харилцаа холбоог тасалдуулав

ОХУ-ын  Хэрэглээний геофизикийн хүрээлэнгийн гелиогеофизикийн алба 7-р сарын 16-ны ням гарагт наран дээр М зэрэглэлийн гурван хүчтэй дэлбэрэлт гарсан гэж мэдэгджээ. Энэ тухай тус байгууллагын цахим хуудсанд мэдээлсэн байна.
2023-07-17

Өмнөд Солонгост үерийн улмаас  49 хүн нас баржээ

Өмнөд Солонгост хүчтэй аадар бороо орсны  49 хүн нас баржээ. Аюулгүй байдлын арга хэмжээ, гамшгийн хор уршгийг арилгах төв штабаас мэдээлснээр 9 хүн сураггүй алга болж, 34 хүн гэмтэж бэртсэн байсан.
2023-07-17

Цукербергийн “Threads” шинэ цахим сүлжээ нэг өдрийн дотор 30 сая хэрэглэгчтэй болжээ

“Meta” /Facebook/ компанийг үүсгэн байгуулагчдын нэг Марк Цукербергийн  шинэ “Threads” нийгмийн сүлжээний аппликейшнийг “AppStore”-д байрлуулснаас хойш нэг хоногийн дотор  30 сая хэрэглэгчтэй болжээ.
2023-07-07

Тувад "Сибирийн яр" гоц халдварт өвчин гарчээ

Увс аймагтай хил  Тувад “Сибирийн яр” буюу боом  гоц халдварт өвчин гарсан тухай ОХУ-ын  Мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн хяналтын албанаас  мэдэгджээ. Зургадугаар сарын 30-нд Тува улсын дөрвөн оршин суугч аюултай вирусын өвчний шинж  тэмдэгтэй эмчид хэндсэн байна.
2023-07-06

Хятадад хүчтэй аадар бороо орсны улмаас 15 хүн амиа алджээ

Хятадын баруун өмнөд хэсгийн Чунчин хотод хүчтэй аадар бороо орсны улмаас 15 хүн нас барж, дөрвөн хүн сураггүй алга болсон талаар Хятадын төв телевиз орон нутгийн эрх баригчдын мэдээнээс иш татан мэдээллээ.
2023-07-06

Д.Трамп: Цагаан ордноос олдсон хар тамхи АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эсвэл түүний хүү Хантерт зориулагдсан

Цагаан ордноос олдсон кокаин /мансууруулах бодис/ з АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эсвэл түүний хүү Хантерт л хамаатай гэх таамаглалыг тус улсын  удирдагч асан Дональд Трамп өөрийн цахим хуудсаараа дэвшүүлжээ.
2023-07-06

Вьетнамд "Барби" киног гаргахыг хоригложээ

Өмнөд хятадын тэнгисийн маргаантай усан бүсийг Хятадын нутаг дэвсгэр болгосон газрын зураг харуулсан  “Барби” киног Вьетнам  улсад үзүүлэхийг хоригложээ. Энэ тухай Вьетнамын Tuoi Tre сонин даваа гарагт мэдээлэв.
2023-07-05

Индианы Жонсын шинэ анги буюу орлон тоглогчгүй 79 настай Харрисон Форд

Киноны тухай гайхалтай баримтуудын нэг бол өдгөө 79 настай Харрисон Форд орлон тоглогчгүйгээр өөрөө  бүх трюкийг хийсэн явдал юм!
2023-06-27

Путин "Вагнер"-ын дайчдад гурван хувилбарыг санал болгожээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 6-р сарын 26-нд иргэддээ хандан үг хэлэхдээ өнгөрсөн бямба гарагт болсон “Вагнерын” зэвсэгт бослогын талаар дүгнэв.
2023-06-27

Пригожины эсрэг үүсгэсэн "зэвсэгт бослогын" тухай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоогүй

“Вагнер” хувийн цэргийн компанийн эзэн Евгений Пригожины эсрэг үүсгэсэн Эрүүгийн хуулийн 279-р зүйлд заасан ("Зэвсэгт бослого") эрүүгийн хэрэг хүчин төгөлдөр хэвээр байна.
2023-06-26

ОХУ есдүгээр сарын 3-ны өдрийг миллитарист Японыг ялсан өдөр болгон тэмдэглэх болсныг Токио эсэргүүцэв

Москва   9-р сарын 3-ны өдрийг  Дэлхийн 2-р дайн төгссөн төдийгүй  милитарист Японыг ялсан өдөр болгон  тэмдэглэх тухай    хууль баталсантай холбогдуулан  Японы Засгийн газар эсэргүүцэл илэрхийлжээ.
2023-06-26

НҮБ Дэлхийн тэнгис далайг хамгаалах түүхэн гэрээг баталжээ

НҮБ-ын гишүүн 193 орон бараг 20 жил хэлэлцсэний эцэст даваа гарагт үндэсний харья мэдлийн бүсээс гадна далайн биологийн олон янз байдлыг хамгаалах чухал хэлэлцээрийг баталжээ.
2023-06-21

Хантер Байден татварын хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер татварын гэмт хэрэг үйлдсэн хэргээ хүлээжээ. Энэ тухай CNN агентлаг АНУ-ын Хууль зүйн яамны баримт бичигт үндэслэн мэдээлэв. Ерөнхийлөгчийн хүүг санаатайгаар татвар төлөөгүй гэсэн хоёр зүйл ангиар буруутгасан юм. Түүнээс гадна  галт зэвсэг эзэмшихтэй холбоотой эрүүгийн  гэмт хэрэг үйлдсэн хэргээр Хантер  Холбооны Прокурорын газартай тохиролцсон гэж тус яамны  баримт бичигт тэмдэглэжээ.
2023-06-21

Польшид XIX зууны асар том "цус сорогчдын" булш олджээ

Олдсон булшнуудын нэг нь бусдаасаа хамаагүй том байсан бөгөөд дотор   450 орчим хүнийг оршуулсан  байжээ. Онцлог нь талийгчдыг 19-р зуунд зүүн болон төв Европт  нэлээд түгээмэл байсан зан үйлийн дагуу оршуулсан байсан нь  эрдэмтдийн анхаарлыг татсан байна. Тодруулбал үлгэр домогт гардаг цус сорогчдыг оршуулахад хийдэг байсан зан үйл байв.  
2023-06-20

Атлантын далайд живсэн “Титаник”-ийг үзүүлэхээр явсан шумбагч онгоц жуулчдын хамт сураггүй болжээ

Титаникийн живсэн газарт жуулчдыг хүргэж өгдөг шумбагч онгоц Атлантын далайд сураггүй алга болжээ. Энэ тухай ВВС мэдээлэв. Онгоцонд хөлгийн жолооч, гурван жуулчин, хөтөч гэсэн таван хүн байсан бөгөөд аврагчид шумбагч онгоцыг хайж байгаа талаар  АНУ-ын Бостон хотын далайн эргийн хамгаалалтын албаныхан тус агентлагт  хэлжээ.
2023-06-20

Финландын "гоо бүсгүйгээр" трансжендер шалгарч магадгүй

Финландын гоо бүсгүй тэмцээнд эрэгтэй байсан хүн  оролцож байна. 90 жилийн түүхтэй энэ тэмцээнд анх удаагаа ийм зүйл  тохиолдож байгаа аж.
2023-06-19