Улаанбаатарт ужгирсан газрын наймааг шинэ зохицуулалтаар цэгцэлж чадах уу
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар иргэд нийслэлд 0.07, аймгийн төвд 0.35, сумын төв, тосгонд 0.5 хүртэлх га газрыг нэг удаа үнэгүй өмчлөх эрхтэй. Мөн нийслэлийг орон нутагтай холбосон улсын чанартай авто зам дагуух хэсэгт 0.07 га газар авах боломжтой. Улаанбаатар хотын хэмжээнд өдгөө үүний дагуу газраа өмчилсөн 205 мянга орчим иргэн бий гэнэ. Тэдэнд олгосон нийт талбайн хэмжээ нь 11 орчим мянган га. Нийслэлийн удирдлагууд сүүлийн жилүүдэд, тодруулбал, 2018 оноос хойш энэ тоо (өмчлөлийн зориулалтаар олгосон газрын хэмжээ)-г тогтвортой, “хөдөлгөөнгүй” байлгах бодлого баримталж иржээ. Харин цаашид хууль, эрх зүйн хүрээнд хязгаарлалт тогтоох замаар илүү хатуу чанд хэрэгжүүлэх боломж бүрдүүлэх нь.
2023-11-01
Мод үржүүлгийн хоёр компанид тоног төхөөрөмж өгөв
Дэмжлэг авсан аж ахуйн нэгжүүд дээрх агентлагаар дамжуулан, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар тодорхой хэмжээний тарьц, суулгац нийлүүлэх үүрэг хүлээж буй аж. Мэргэжлийн байгууллагуудыг ингэж дэмжсэнээр ойжуулалт, нөхөн сэргээлтэд шаардлагатай, Монгол орны хөрсөнд ургуулсан, стандартын шаардлага хангасан тарьц, суулгацын нөөц бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзсэнбайна.
2023-10-31
“Аялал жуулчлал сэргэсэн ч ажиллах хүчин хомсдолтой байна”
“Мишээл экспо” төвд энэ сарын 27-29-нд болсон “Ай Ти Эм” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн хөдөлмөрийн яармагийн үеэр Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр “Цар тахлын үеэр хамгийн их хохирол амссан нь аялал жуулчлалын салбар. Тур оператор компаниудын 60 хувь нь энэ үеэр ажилтнуудаа алдсан. Ажилтнаа “хамгаалж”, хадгалж авч үлдсэн гэх 40 орчим хувь нь ч хүндхэн нөхцөл байдалтай, цалингаа арайхийн тавьж, хүмүүсээ торгоож байсан. 2023 онд аялал жуулчлал сэргэсэн ч тогтвортой ажиллах, мэргэжилтэй боловсон хүчин эрэлттэй, хомсдолтой хэвээр. Мэргэжлийн хүнийг ажиллуулахаасаа илүү гэр бүл, ойр дотнынхноо дайчлах замаар хүний нөөцийн асуудлаа шийддэг аж ахуйн нэгж, байгууллага олон байна. Үүнээс үүдээд үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой олон бэрхшээл тулгарч буй” гэлээ.
2023-10-30
Байгаль орчны эрх зүй, танин мэдэхүйн танхимыг тохижуулжээ
Ингэснээр экологич, мэргэжилтнүүд хууль бус антай холбоотой мэдлэг, ойлголт олгох “Амьд үлдээгээч” өртөөчилсөн сургалтыг үр дүнтэй зохион байгуулах, хэрэглэгдэхүүн, үзүүлэн таниулах материал бүхий шинэ танхимтай болов. Танхимын гол хэсэгт “Хууль ба миний орчин” сэдэвт хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, түүний хор уршгаас сэргийлэх арга замыг таниулах самбар, “Эрх зүйн тухай энгийнээр” цуврал контентыг видео, зураг хэлбэрээр үзэх дэлгэц байршуулжээ. Мөн Монгол Улсад нэн ховор, ховор амьтан, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай суурь мэдлэг, ойлголт өгөх зорилготой модон болон товгор үзүүлэн, зураг, бичвэр зэргийг сургалтад ашиглахаар бэлдсэн байна.
2023-10-27
Заган ой бүхий сум нэгээр нэмэгдэв
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаач, доктор А.Хауланбек тэргүүтэй судлаачид ойн санг бүртгэх, нөхөн сэргээх ажлын хүрээнд Хөхморьт сумын нутаг, Монгол элсний улсын тусгай хамгаалалттай бүсэд хамаарах Нисдэг эрэг, Зөөхий хэмээх газарт ургаж буй заган ойг улсын ойн санд шинээр бүртгэжээ. Ташрамд дурдахад, манай улсын говь, цөлийн бүс дэх ойн санг бүрдүүлдэг заг, сухай, хайлаас зэрэг модлог ургамал нь тархцын хувьд бага боловч бүс нутгийн экосистемд чухал үүрэг гүйцэтгэдэг аж.
2023-10-27
“Бидний аяллын хамгийн том олз, үнэт зүйл бол найз нөхөд”
Яг л ийм зоримог хүслээр амьдралдаа, гэр бүлдээ, үр хүүхдүүдийнхээ өмнө гайхамшигт түүхийг бүтээж яваа Ш.Түвшинжаргал, Д.Амарзаяа нарыг энэ удаагийн “Хүмүүс” буландаа урьж, ярилцлаа. Хосууд одоогоос таван жилийн өмнө Улаанбаатараас Лондон хүртэл автомашинтай аялж, таван сарын хугацаанд 41 улсад очин, 47 000 км зам туулсан билээ. Харин өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлсэн Улаанбаатар-Сидней чиглэлийн ээлжит авто аяллаараа 16 улс дамжин 70 000 км зам туулсны эцэст зорьсон газартаа хүрсэн юм. Урт аянаас дөрөө мултлаад буй тэдний сонин сайхнаас хуваалцъя.
2023-10-27
Нэг сая га бүхий 11 газрыг хамгаалалтад авчээ
Эл төслийг байгалийн унаган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалах, бэлчээр, ойн доройтлыг бууруулах, экосистемийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн 15 сумд хэрэгжүүлж буй. Зөвлөгөөнд эдгээр аймаг, сумын төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтэн, нөхөрлөл, хоршоодын гишүүн 200 гаруй хүн оролцсон юм. Төслийн зорилтыг хангахын тулд бэлчээрийн мал аж ахуйг тоонд бус, чанарт суурилан хөгжүүлэх нь чухал гэдгийг оролцогчид энэ үеэр хөндлөө.
2023-10-27
Монгол Улс мазаалайг олон улсад сурталчлах логотой болно
Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу манай улс мазаалай хамгаалах цогц ажил хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулсан. Эл ажлын хэсэг өнгөрсөн есдүгээр сард анхдугаар хурлаа хийхдээ мазаалай хамгаалах үндэсний хөтөлбөр батлах, эл амьтныг үндэсний бахархал болгох, жил бүрийн хоёрдугаар сарын 28-ныг говийн баавгайн өдөр хэмээн үндэсний хэмжээнд зарлах зэрэг санаачилга гаргасан. Тэгвэл цаашид мазаалайтай холбоотой бүх арга хэмжээг зохион байгуулж, сурталчлахдаа уралдаанаас шалгарсан логог ашиглах нь. Ташрамд дурдахад, эл ажлын хэсэг говийн баавгайг хамгаалах нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж цэгцлэх, уялдуулах чиглэлээр өдгөө ажиллаж буй гэнэ.
2023-10-25
“Цоохор ирвэсийн эх нутаг” үзэсгэлэнд 40 уран бүтээлч нэгдлээ
Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдрийг баруун аймгийнхан өргөн дэлгэр тэмдэглэдэг заншилтай. Өнөө жилийнхийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран “Ирвэсийн эх нутаг” нэрийн дор зохион байгуулж, дөрвөн аймгийн 27 сумын 81 сурагч, 27 багш, мэргэжилтнийг хамруулжээ. Үүний хүрээнд гар зургийн үзэсгэлэн, нэгдсэн парад, ирвэс хамгааллын сэдэвт хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээ зохион байгууллаа.
2023-10-24
“Тэрбум мод” сан 35 төсөл санхүүжүүлнэ
“Тэрбум мод” сан хоёр дахь удаагийн буюу 2023- 2024 онд санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалтаа зарлажээ. Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор банк санхүүгийн салбарынхны хамтран байгуулсан уг сан 2022-2023 онд 34 төслийг 1.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн бол ирэх жил 35 төсөлд 800 хүртэлх сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Улаанбаатар хот дахь төрийн өмчит сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрыг ногоон байгууламжтай болгох, хүртээмжийг сайжруулах чиглэлд 10 төсөл шалгаруулан, тус бүрийг нь 30 хүртэлх сая төгрөгөөр санхүүжүүлэх бол олон нийтийн оролцоонд тулгуурласан ойжуулалт, нөхөн сэргээлтийн таван санаачилгыг нийт 500 сая төгрөгөөр дэмжих гэнэ. Тус сангийнхан төслийн саналыг billiontree.mn цахим хуудсаар дамжуулан арванхоёрдугаар сарын 1 хүртэл авахаар болжээ.
2023-10-24
Налгар намрын дараах хүнд сорилт
Харин Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн малчин Н.Болдбаатар “Говьд мал адгуулах улам хэцүү болж байгааг сүүлийн жилүүдэд мэдэрлээ. Зун бороо бараг орохоо больсон. Өнгөрсөн зун хур тунадас тоотой хэдхэн удаа орохдоо үер усны хэмжээнд хүрсэн. Ийм бороо хөрсөнд, ургамалд шим тэжээл болдоггүй. Аймгийн цаг уурынхан хоёр удаа үүл буудсан сураг дуулдсан. Бороо татарснаас болоод өвс ногоо ч олигтой гарахаа байлаа. Энэ нь бэлчээрийн ургамал, хадлангийн нөөцөд нөлөөлөх болов. Мал шим тэжээлийн хэрэгцээгээ бэлчээрээс авч чадахгүй болохоороо өвөл тарга тэвээрэг нь муудаж, багахан цас ороход олноороо “ойчоод өгч” байна. Өнгөрсөн өвөл айл саахалт, төрөл саднын маань малчид олон тооны малаа алдсан. Энэ жил ч тийм эрсдэл тохиож болзошгүй” гэж сэрэмжлүүллээ.
2023-10-23
Цэргийн алба хаагчдыг “Ойжуулагч” хөтөлбөрт хамруулав
Тиймээс Засгийн газар ойн салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлд анхаарч, МУИС, ХААИС зэрэг сургалтын байгууллагатай хамтран энэ чиглэлийн хөтөлбөр хэрэгжүүлж буй билээ. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-тай хамтран цэргийн алба хаагчдыг ойн чиглэлээр сургах “Ойжуулагч” мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. БНМАУ-ын маршал Г.Дэмидийн нэрэмжит Зэвсэгт хүчний 186 дугаар ангид 2022 оны II ээлжээр хугацаат цэргийн алба хаасан залуусын 40 гаруй нь энэхүү хөтөлбөрийн хүрээнд ойжуулагч болон тракторын механикч мэргэжлээр суралцаж, гэрчилгээгээ гардсан талаар ЗХЖШ-аас мэдээлэв. Ингэснээр тэд ойн салбарт ажиллаж, тэрбум мод тарих үйлсэд хувь нэмэр оруулах боломж бүрджээ.
2023-10-23
Налайх дүүрэг хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг “ивээлдээ авах” байртай боллоо
Харин энэ сургалтад хамрагдсанаар бизнесээ хэрхэн өргөжүүлэхээс эхлээд маркетинг яаж хийх, ашгаа хэрхэн тооцох талаар ойлголттой болсон. Бидэнд олон боломжийг нээж өглөө. Санхүүгийн дэмжлэг авснаар өөрсдийн гэсэн ажлын байр, тоног төхөөрөмжтэй боллоо. Энэ дэмжлэг хүрэх ёстой хүмүүстээ хүрсэн гэдгийг батлахын төлөө хичээн ажиллаж байна” гэсэн юм. Харин өөр нэг бүсгүй “Энэ төслийн сургалт бидэнд эдийн засаг, бизнесийн ойлголт, мэдлэг өгөөд зогсохгүй сэтгэл зүйгээ эрүүл, хүчирхэг байлгах боловсролыг олгосон. Миний нөхөр сэтгэцийн өвчтэй. Би өнгөрсөн хугацаанд түүнээс ялгаагүй юм шиг амьдарч байсан юм билээ. Хандлага, аливааг харах өнцөг минь өөрчлөгдсөн. Өөрийгөө ч үнэлж эхэллээ” гэв.
2023-10-20
“Ойн театр”-т жүжиг тоглох нь
Тус театрынхан Панфилова Рыжковагийн зохиолоос сэдэвлэсэн эл жүжгээ өнгөрсөн хавраас эхлэн орон нутгийн үзэгчдэд толилуулсан бол энэ удаа нийслэл, орон нутгийн хүүхэд багачуудад зориулан анх удаа “ойн театр”-т тоглох гэж байна. Байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газарт жүжиг толилуулахын ташрамд сурагчдад экологийн боловсрол олгох санаачилгыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргасныг дээрх театрын уран бүтээлчид дэмжжээ. “Шившлэгтэй зургийн нууц”-ыг эл өдөр 11.00, 14.00 цагаас тоглох аж. Тасалбарыг нь Манзуширын хийдийн авто зогсоол дахь борлуулалтын цэгээс 5000 төгрөгөөр худалдан авах боломжтой гэнэ.
2023-10-18
Хушин ой “хамгаалагчид”-ыг тодрууллаа
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас зарласан “Хушин ойгоо хамгаалъя” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийн 758 хүүхэд бүтээлээ ирүүлснээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч Б.Мягмарнаран тэргүүн байрт шалгарчээ. Харин хоёрдугаар байрт нийслэлийн ерөнхий боловсролын 102 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагч Г.Аминсарнай, удаахад нь 11 дүгээр сургуулийн О.Халиун орсон байна.
2023-10-17
Түгшүүрийн “дохио”, түлшний туршилттай өвөл
Өвөлжилтийн бэлтгэл хангах нэрийн дор түлшний нөөц бүрдүүлэх, хуваарилах ажил л хийдэг болов. Иргэдийг эрсдэлгүй өвөлжүүлнэ гээд угаарын хийн сэрэмжлүүлэг мэдээ түгээдэг уламжлал тогтоолоо. Агаарын чанарыг сайжруулах бүсийг жил болгон шинэчлэн тогтоодог жишиг бий болгов. Өнөө жил гэхэд долоон дүүргийн 197 хороог уг бүсэд хамруулсан байна билээ.
2023-10-17
Хун нуурыг цэвэрлэж, нүүдлийн шувуудыг хамгаална
“Сараана” байгаль хамгаалах төвийнхөн Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийн хүрээнд Сонгинохайрхан уулын бэлд орших Хун нуур орчмын хог хаягдлыг жил болгоны хавар, намарт цэвэрлэж, жигүүртнүүдэд амьдрах таатай орчин бүрдүүлдэг уламжлалтай. Тус байгууллагынхан өнөө жил “Хун нуурын шувуудаа хамгаалъя” уриан дор дөрөв дэх удаагаа ийм аян зохион байгуулахаар тов гаргажээ.
2023-10-13
“Бохирын цооногт техникийн тос, масло нийлүүлснээс хурц үнэр тархсан байж болзошгүй”
...Хотын баруун хэсэг тэр аяараа таагүй үнэрт автсан гэхээр ямар нэг хүчтэй, багагүй хэмжээний бодис агаарт дэгдсэн нь тодорхой. Агаарын чанарт ч мэдэгдэхүйцээр нөлөөлсөн. Гэтэл нийслэл дэх агаарын чанарын суурин харуулуудын мэдээллийг дамжуулдаг “Agaar.mn” хэмээх сайт, “О2” аппликэйшн өчигдөр Улаанбаатарын агаарын чанарыг “цэв цэвэр” гэж мэдээлсээр байв. Мөн холбогдох байгууллагынхан сэжигтэй объектыг олох хүртлээ агаарт чухам ямар төрлийн бодис тархсаныг шинжлэн тогтоож чадахгүй олон цаг мунгинасан...
2023-10-13
Монгол сурагч дрон кодчиллын тэмцээнээс хүрэл медаль хүртэв
Техник, технологи хурдацтай хөгжихийн хэрээр дрон зэрэг нисэгчгүй нисэх төхөөрөмж улам боловсронгуй, “шидтэй” болж, хэрэглээ нь өсөн нэмэгдэж буй. Үүнийг дагаад дроны удирдлагын системийг хөгжүүлэх ажил үнэ цэнтэйд тооцогдох болов.
2023-10-11