Цөлжилтийг сааруулах төв байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр талууд хамтран цөлжилтийг сааруулах төв байгуулахаар тогтож, эл санаачилгын хүрээнд тус улсын холбогдох албаны хүмүүсийг Монголд ажиллахыг урьсан билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор 14 хүний бүрэлдэхүүнтэй Хятадын судлаачдын баг манай улсад хоёр долоо хоногийн хугацаанд ажиллахаар ирээд байгаа аж.
2023-06-30
“Өсвөрийн байгаль хамгаалагчид” хэрэгжүүлсэн төслийнхөө үр дүнг танилцуулав
НҮБ-ын Монгол Улс дахь нийгэмлэг, БОАЖЯ, “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн хамтран “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж дууслаа. Үүнд хамрагдсан 12-16 насны сурагчид байгаль орчинд тулгамдсан асуудлуудыг онол, практикийн түвшинд судалж таван багт хуваагдан, бичил төсөл хэрэгжүүлсэн байна.
2023-06-29
Нэг шөнийн дотор 691 согтуу жолооч илрүүлжээ
Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор хэрэгжүүлж буй “Уусан бол бүү жолоод” аяныхаа хүрээнд энэ сарын 23-24-нд шилжих шөнө улсын хэмжээнд нэгдсэн хяналт шалгалт зохион байгуулжээ. Алба хаагчид тухайн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 691, эрхийн үнэмлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон 288 тохиолдол илрүүлсэн байна
2023-06-26
Амьтанд хайртай залууст зориулсан өдөрлөгтэй
“Азтай савар” төрийн бус байгууллага амьтанд хайртай залуусыг нэгтгэх, үйл ажиллагаагаа танилцуулах зорилгоор санаачилсан “Be pawsitive” өдөрлөгөө энэ сарын 24-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайд гурав дахь удаагаа зохион байгуулахаар товложээ. Амьтан тэжээдэг, хайрладаг хүн бүхэн уг арга хэмжээнд оролцож болдог.
2023-06-23
Хэрлэн гол дагуу 2500 бургас тарив
Тус байгууллагынхан 45 га талбайн ойн сан, аймгийн төв дэх 28.8 га талбайн ногоон байгууламж, авто зам дагуух 52.7 га ойн зурвасыг арчилж, хамгаалдаг бөгөөд орчны бохирдол, доройтлыг бууруулж, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Хэрлэн гол орчимд сүүлийн жилүүдэд бургас тарих болсон байна. 2022 онд 30, энэ жил нийт 73 мянган мод тариад буй гэнэ. Үүнийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийж байгаа нь ойн ангиудад үлгэрлэх сайн жишиг болсныг байгаль хамгаалагчид дурдлаа.
2023-06-22
Буйр, Өгий, Доод цагаан нуурын уугуул загасны төрөл, зүйл цөөрчээ
Харин Өгий нуурын нөөцийг 80.6 тонн гэж тооцсон аж. Загас агнуулахдаа нийт нөөцийн 15-20 хувиас хэтрүүлэхгүй байх нь зохистой хэмээн дүгнэсэн аж. Эдгээр нуур органик бохирдолд их хэмжээгээр өртсөнөөс уугуул загасны төрөл, зүйл хумигдаж, заримынх нь өсөлт, амьдрах хувь эрс нэмэгдсэн нь гидрохимийн судалгааны үр дүнд тодорхой болжээ. Загасны нөөц багасахад хууль бус агнуур, хог хаягдал, малын нөлөө, ус ашиглалт, газар тариаланд ашиглаж буй бордоо зэргээс үүдэлтэй бохирдол зонхилон нөлөөлж байна гэж судлаачид дүгнэв.
2023-06-22
Түгжрэлд “хий эргэсэн” сайд
...Хэрэв ямар ч хамаагүй, аль ч салбарын компанид түгжрэлийг бууруулах ажлыг даалгаад, шийдүүлчихдэг юм бол “түгжрэл”-ийн сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж гэж байх шаардлага ч алга...
2023-06-22
163 тахь, 1200 хулан бүртгэв
Мөн “Ирээдүйн судлаач-2023” хөтөлбөрийн хүрээнд “Олон улсын тахь групп” нийгэмлэгийн мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг Тахь усны баян бүрд, Халзан бүргэдэй, Ёлхон зэрэг газарт аялуулж, хээрийн судалгаа, дадлагад хамруулсан байна.
2023-06-21
Дундговь аймаг Жуулчны мэдээллийн төвтэй болжээ
Монголд ирэх жуулчны тоо өсөхийн хэрээр говийн бүсэд аялагч олширч байгаа учраас нутаг орныхоо байгаль, цаг уурын онцлог, аяллын гол маршрут, дурсгалт газар, зочлох үйлчилгээний байгууллагуудтай холбоотой мэдээлэл, зөвлөгөөг нэг дороос хүргэх нь зүйтэй гэж үзсэн аж.
2023-06-21
Хөнөөлт шавжийн тархалт, голомтын судалгаа хийж байна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын мэргэжилтнүүд Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийнхантай хамтран хөнөөлт шавжийн тархалт, голомтын судалгаа хийж байна. Үүнд үндэслэн шавж устгал зохион байгуулах аж.
2023-06-20
Тасалгааны цэцэг тарих сургалт хийнэ
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийнхөн дотоод орчны агаарын бохирдлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, цэцэг тарих идэвх, санаачилгыг дэмжих зорилгоор өнөөдөр сургалт зохион байгуулах нь. Цэцэг тарих хүсэлтэй хүн бүхэн үүнд хамрагдах боломжтой аж. Тасалгааны ургамлыг хэрхэн тарихаас эхлээд тайрах, бордох, хортон шавжаас хамгаалах, үрслүүлэх зэргийг энэ үеэр заах юм байна.
2023-06-20
БШУЯ сонгон шалгаруулалтыг будилаантуулж, залуусыг хохироож байна
Боловсролын зээлийн сангийн хулгай, луйвар ил болсонтой холбоотойгоор нийгмээрээ энэ асуудалд чих тавьж, анхаарч, шүүн хэлэлцэж байна. Засгийн газар ч үүссэн нөхцөл байдал, иргэд, олон нийтийн зүгээс ирж байгаа санал, шүүмжлэлд үндэслэн тодорхой шийдвэрүүд гаргаад буй. Төрийн бүх тэтгэлэг, сургалтын зээлийг Боловсролын зээлийн сангаас нэгдсэн журмаар олгох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Мөн сонгон шалгаруулахаас эхлээд зээл, тэтгэлэг олгох, үр дүнг нь үнэлэх гээд үүнтэй холбоотой бүх үйл явцыг ил тод, нээлттэй, хүртээмжтэй, шударга болгохоор ажиллаж байгаагаа зарласан билээ.
2023-06-19
Таван жилд 525 000 жарамгай нутагшуулжээ
Судлаачид 2023 онд лабораторийн орчинд зориудын аргаар өсгөн үржүүлсэн жарамгайнхаа эх сүргийг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын мэргэжилтнүүдтэй хамтран Орхон голоос барьсан бөгөөд түрсийг нь авсны дараа усанд буцаан тавьжээ. Энэ жилийн загас үржүүлгийн туршилт, судалгаанд МУИС-ийн Ховд аймаг дахь салбар болон МУБИС-ийн оюутнуудыг хамруулан, дадлагажуулж буйгаараа онцлог аж.
2023-06-16
“Могойн гол” ХХК-д зөрчлийн хэрэг нээн шалгаж байна
“Могойн гол”, “Хургатай хайрхан” болон уул уурхайн бусад компанийнхан Хөвсгөлийн мал аж ахуйн бүс нутагт авто зам тавихаар БОАЖЯ-ны мэргэжилтнүүдтэй хамт орон нутагт ажиллаж, малчдыг ухуулж байгаа талаар “Уул уурхайгүй Хөвсгөл” төрийн бус байгууллагаас мэдээлсэн. Тэгвэл тус яамныхан үүнийг үгүйсгэж, хариу тайлбар өгөв.
2023-06-15
Багш мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлье
...Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо бууруулах, голч дүн харгалзаж тэтгэлэгт хамруулах, таван жил тутам урамшуулал олгох, гүйцэтгэлээр нь нэмэлт өгөх зэрэг “үмх чимх”, гал унтраах төдий арга хэмжээ хэрэгжүүлэхийн оронд цалин, урамшууллыг нь тултал нэмэхэд л хангалттай...
2023-06-15