Өр өвтгөм, сэтгэл шимшрэм гашуун түүх. Өрөөлд хэлэх нь бүү хэл, өөрөөсөө ч нуусан үнэн ил болох цагт юу болох бол... Хүний ээж л бол хүний ээж үү...
Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Хүний ээж”-ээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. “Хүний ээж” киноны зохиолыг А.Ганчимэг бичиж, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг найруулсан байна. Дүрүүдэд тэднээс гадна “Илд цэцэг”, “95 хувь” зэрэг киног найруулсан найруулагч П.Дэлгэрбаяр, “Gangbay” хамтлагийн гишүүн Баянаа буюу С.Баянмөнх нар тогложээ. Киног ирэх сараас кинотеатруудаар гаргах аж. “Хүний ээж” киноны дууг дуучин Т.Дэлгэрмөрөн дууснаар олны хүртээл болоод байна.
2019 онд хоёр Ганаа “Аримун” продакшн байгуулж, дэлгэцийн эхний уран бүтээлээ “Халуун зүрх” нэртэйгээр 2019 онд хүргэснийг үзэгчид эчнээ мэдэж буй. Эл уран бүтээлээрээ “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг продюсер номинацад шалгарч, Индонез улсын Жакарта хотод зохион байгуулдаг “International’s screen awards” наадмын мөн шилдгээр тодорч байв.
Ийнхүү хоёр ГАНАА удаах уран бүтээлийн нээлтээ пүрэв гарагт хийх нь ээ.