Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчныхар нуурт уснынөөц, бохирдлын судалгаа мониторинг хийж буйгаа Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргаанаас мэдээлэв.
Элсэн манхан, өндөр уулсаар хүрээлэгдсэн өвөрмөц тогтоцтой эл нуур дотоодын аялал жуулчлалын гол маршрутад тооцогддог тул урин дулааныулиралд амрагчдын хөлд дарагддаг. Үүнийг дагаад нуурын унаган төрх алдагдах, талбайн хэмжээ буурах, бохирдох эрсдэл нэмэгдсэн нь ажиглагдах болжээ. Судлаач, мэргэжилтнүүд нуурын эргэн тойрныдолоон байршилд хэмжилт хийхэд усан мандлын талбай нь 2005 оныхоос 3.9 ам км-ээр багассан байжээ. Мөн тус цэгүүдээс дээж авч шинжлэхэд нуурын булингаршлын зэрэг өндөр гарсан байна. Судалгааныүр дүнд үндэслэн байгаль хамгааллын төлөвлөгөө, зөвлөмж боловсруулж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Усныгазар зэрэг байгууллагад хүргүүлэхээр төлөвлөснөө дээрх захиргааныхан дурдав.
Н.Мишээл