Энэ зун баруун аймгуудад бороо хур татруу, гандуу байгааг аялж, амарсан хүмүүс ярьцгааж байв. Зарим аймагт нөхцөл байдал сайнгүй байгааг гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр гаргажээ. Тодруулбал, Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговьд их, Увс, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Өвөрхангай, Дорнод, Өмнөговь, Дундговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтийд дунд, Булган, Хөвсгөл, Орхон аймагт бага эрсдэлтэй гарсан байна. Түүнчлэн гангийн эрсдэлийн үнэлгээгээр 21 аймгийн 330 сумын 25 нь маш их, 54 нь их, 130 нь дунд, 129 нь бага гэж гарчээ. Ердөө хоёрхон сум маш бага эрсдэлтэйд тооцогдож байна.
Эл үнэлгээг ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар болон олон улсад мөрдөж буй гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний арга зүйн хүрээнд боловсруулсан асуумжийн дагуу ОБЕГ-ын мэргэжилтнүүд тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, гангийн үнэлгээг хийхдээ энэ онызунысаруудын цаг агаарын урьдчилсан төлөв, гангийн нөхцөл байдал, статистик болон бусад мэдээлэлд тулгуурлан гүйцэтгэсэн байна.
Ч.Цэлмэг