Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилтын дагуу 2026.07.01-ны өдрөөс Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “ХУРДАН” үйлчилгээг албан ёсоор нэвтрүүллээ.
Уржигдар 12 цаг 08 мин
“Доншен газрын тос Монгол” ХХК химийн хорт, аюултай бодис байгальд хаяжээ
Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг, Зүүнбаянгийн газрын тосны ордод үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Доншен газрын тос Монгол” ХХК-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн ч эцсийн шийдвэр хараахан гаргаагүй байна. Тус компанийнхан химийн хорт болон аюултай бодис байгальд хаясан хэрэгт холбогдож прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 24.1-3 дахь хэсгийн “Химийн хорт, аюултай бодис, аюултай, хортой хог хаягдлыг газар, газрын хэвлийд хаяж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн орон нутгийн шүүхэд шилжүүлсэн аж.
Уржигдар 11 цаг 30 мин
Төсөв хотойтол наадсаар
Монгол түмний төрт ёсны уламжлалт Үндэсний их баяр наадам эхлэхэд есөн хоног үлдээд байна. Өнгөрсөн гуравдугаар сард тодотгосон нийслэлийн 2026 оны төсвийн мэдээлэлд дурдсанчлан энэ жил бид 9.3 тэрбум төгрөгөөр наадамлах нь. Энэ нь бүх цагийн үеийн хамгийн өндөр дүн юм. Харин зарим мэдээллийн хэрэгсэлд үүнийг 10.5 тэрбум хэмээн мэдээлжээ.
Уржигдар 11 цаг 00 мин
Наадмын тасалбарын наймааг эцэслэ
Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссынхон буюу ССАЖЗЯ, нийслэлийн ЗДТГ-ынхан enaadam.mn сайтаар дамжуулан наадмын нээлт, хаалт, бөхийн барилдааны 26 000 гаруй тасалбарыг өчигдөр өглөө зургаахан минутын дотор “шууруулж” дээд амжилт тогтоосон гэнэ. Нэг секундэд дунджаар 70 гаруй тасалбар борлуулсан аж.
Уржигдар 10 цаг 21 мин
Нидерландын багийн хачирхалтай үзүүлэлт
2010 оноос хойш Нидерландын шигшээ баг ДАШТ-ий нэг ч тоглолтод үндсэн болон нэмэлт цагт хожигдоогүй байна. Энэхүү цуврал нь нийт 16 тоглолт болж байгаа бөгөөд энэ нь ДАШТ-ий түүхэн дээд амжилт билээ. Өмнөх дээд амжилтыг 1958-1966 онд Пеле тэргүүтэй Бразилийн шигшээ баг тогтоож байв.
2026-07-01
Эх, хүүхдийг хамгаалах байранд буудалцаан болж зургаан хүн амиа алдав
Германы хойд хэсгийн Саксони мужийн ойролцоо орших эх, хүүхдийг хамгаалах байранд өнгөрсөн даваа гарагт буудалцаан болж, зургаан хүний амь эрсэджээ. Эл хэрэг хүүхдийг асран хамгаалах эрхтэй холбоотой маргаанаас үүдэлтэй байж болзошгүй бөгөөд үүнд 45 настай эрэгтэйг сэжигтнээр татсан байна.
2026-07-01
“E-Mongolia”-г хуурамчаар үйлдсэн залуусыг шалгаж байна
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ болох “E-Mongolia” аппликэйшнийг дуурайлган хийж, хуурамч мэдээлэл гаргаж байсан залуусыг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгаж эхэлжээ. Тэд дуураймал аппликэйшнээсээ иргэний, жолооны үнэмлэх, банкны лавлагаа зэрэг мэдээллийг гарган хүүхэд залууст худалдан борлуулсан нь тогтоогдсон аж.
2026-07-01
Соёмботой уулыг сэргээн буджээ
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Соёмботой уулын соёмбо тэмдэг, Монгол бичгийн өнгө үзэмжийг сэргээн будаж, өнгө заслын ажлыг гүйцэтгэжээ.
2026-07-01
ТЦА-ны даргаар хурандаа Б.Ганчулууныг томиллоо
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр тушаал гаргаж ЦЕГ-ын тэргүүн дэд, дэд дарга нарыг өөрчилсөн. Тус газрын тэргүүн дэд дарга, хурандаа Б.Ганчулууныг чөлөөлж, АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Батбаатарыг томилсон юм.
2026-07-01
Монгол, Канадын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчныг бүрдүүлэв
Агаарын тээврийн тухай Монгол Улсын болон Канадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд тус улсын Гадаад харилцааны яамны Агаарын тээврийн асуудал эрхлэгч Шендра Мэлиа болон Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга З.Туяа нар нэмэлт, өөрчлөлт орууллаа.
2026-07-01
Өндөг, улаанбуудай зэрэг хүнсний бүтээгдэхүүний импортод квот тогтоожээ
Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр энэ сарын 22-ноос хэрэгжиж эхэлнэ. Хэлэлцээрийн хүрээнд нийт 367 нэр, төрлийн бараа бүтээгдэхүүнд гаалийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээр талууд тохиролцсон. Худалдааны хэлэлцээр байгуулахдаа улс орнууд экспортыг дэмжихийн зэрэгцээ дотоодын үйлдвэрлэл болон хүнсний аюулгүй байдлаа хамгаалах зохицуулалтыг мөн тусгадаг.
2026-07-01
Хавдар судлалын үндэсний төвд оношилгооны тоног төхөөрөмж нийлүүлнэ
Түүнчлэн ХСҮТ-ийн оношилгоо, эмчилгээний чадавх нэмэгдэж, өвчнийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх боломжийг бүрдүүлж байгаад баяртай байна гэв. Үүнийг дагаад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж дээшлүүлэхэд томоохон хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.
2026-07-01
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын давж заалдах гомдлыг хэлэлцэв
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянан хэлэлцлээ.
2026-07-01
Наадмын нээлт, хаалтын тасалбарыг 150 мянган төгрөгөөр худалдана
Баяр наадмыг зохион байгуулах комиссын ахлагч нар болон Шадар сайд Н.Номтойбаяр өчигдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хугацаанд Баяр наадмыг зохион байгуулах комисс гурван удаа хуралдаж, тодорхой шийдвэрүүд гаргажээ. Ингэхдээ Үндэсний баяр наадмаар тулгамддаг гол хэдэн асуудлыг шийдэхийг зорьсон байна.
2026-07-01
Нэг гишүүн 10 орчим ажлын хэсэгт багтжээ
УИХ дахь ХҮН намын зөвлөлийн өчигдрийн ээлжит хурлаар хаврын чуулганаар хийсэн ажлаа дүгнэсэн аж. Уг чуулган энэ баасан гарагт завсарлах юм. Сүүлийн хоёр сард ачаалал харьцангуй их байсныг тус намын гишүүд онцлов. Мөн гишүүн нэг бүрээр ямар хуулийн төслийн ажлын хэсэгт багтаж, хэрхэн ажилласнаа тайлагнав. Нэг гишүүн 5-10 орчим ажлын хэсэг багтсан юм байна.
2026-06-30
Хүмүүс дунд байх хүсэл
1945 оны тавдугаар сарын 8-ны орой нацист Герман бууж өгсний баярыг тэмдэглэхээр Лондон хотын гудамжинд цугласан олны дунд Букингемийн ордноос гарсан 18 настай охин ороод явчихжээ. 1985 онд Английн хатан хаан II Элизабет ВВС агентлагийн цэргийн сурвалжлагч Годфри Талботод ярьж буй нь энэ.
2026-06-30