Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан С.Гал-Эрдэнэд хоёр жил хорих ял шийтгэлээ
Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байсан “Хангай констракшн” компанийн удирдах албан тушаалтан С.Гал-Эрдэнэ цагдаагийн ажилтанд хахууль өгсөн хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ.
2025-02-11
Буух карт уншигч ажиллахгүйгээс иргэд автобусанд суух бүрдээ 1000 төгрөг төлж байна гэв
Нийтийн тээврийн үйлчилгээний тарифыг энэ сарын 1-нээс 1000 төгрөг болгон нэмэгдүүлээд буй. Автобусаар зорчих төлбөрийг 2014 оноос хойш нэмээгүй учраас гэж албаныхан шалтгааныг нь тайлбарласан. Гэхдээ 1000 төгрөгөөр тухайн өдөр иргэд автобусаар дөрвөн удаа зорчино хэмээн мэдээлж байв. Тэгвэл уг амлалт амьдрал дээр хэрэгжихгүй байгааг иргэд шүүмжилж байна. Зарим автобусны буудал карт цэнэглэгч төхөөрөмжгүй, ихэнх автобусны буух карт уншигч нь ажиллахгүй байгааг хэлсэн.
2025-02-11
Донорын элгийг дурангаар тайрах мэс заслын арга нэвтрүүллээ
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийнхөн донорын элгийг дурангаар тайрах мэс заслын арга нутагшуулснаа өчигдөр мэдээллээ. Тус төвийн эмч нар 2018 оноос эхлэн хорт хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж буй.
2025-02-11
Ирэх сарын 1-нээс хугацаатай картаар зорчих боломжгүй гэв
“Улаанбаатар смарт карт” компанийнхан хугацаатай картын үйлчилгээг ирэх сарын 1-нээс зогсоож буйгаа мэдээлэв. Иймд хэрэглэгчдэд хугацаатай картыг дахин сунгахгүй байхыг анхаарууллаа. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 1-нээс хугацаатай картыг энгийн хэлбэрээр буюу цэнэглээд зорчих нөхцөл бүрдүүлэхээр судалгаа хийж буй гэнэ.
2025-02-10
Менингококкийн халдвар таван сар хүртэл дэгдэх эрсдэлтэй гэв
ХӨСҮТ-өөс өнгөрсөн баасан гарагт меингококкийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Баянгол, Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу хоёул сөрөг гарсныг тус төвийн нэгжийн дарга Н.Сувдмаа хэлсэн. Тэрбээр “Менингококкт халдвар нь 1-3 дугаар сард идэвхтэй, тав сар хүртэл дэгддэг онцлогтой.
2025-02-10