Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Мотоцикл онхолдож, зорчиж явсан 14 настай хүүхэд гэмтжээ

Цагдаагийн байгууллагад 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт “Мотоцикл онхолдсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
2026-06-02

Ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан ирэх саруудын буюу улирлын мэдээгээр баруун аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй бага, халуун өдрүүд олон хоног үргэлжлэх төлөвтэй байгаа тул ард иргэд эрүүл мэнддээ анхаарч, харшил, зүрх судасны өвчлөл, наршилтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, малчид малын бэлчээрлэлт, усны нөөцөд анхаарах шаардлагатай байна.
2026-06-02

Аюулт үзэгдэл ослоос 14 иргэний амь насыг аварч, 130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.05.25-2026.06.01) нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 53 суманд аюулт үзэгдэл, ослын 125 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
2026-06-02

13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи хэрэглэж байна

Мөн өсвөр насныхны дунд электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж, 13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи хэрэглэж байгаа нь анхаарал татаж буй асуудал болж байна. Тамхи нь зүрх судасны өвчин, хавдар, уушгины архаг өвчин зэрэг олон төрлийн өвчний гол эрсдэлт хүчин зүйл бөгөөд жил бүр олон мянган хүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.
2026-06-02

Дархлаажуулалтын 10 хоног үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн батлах тухай” 472 дугаар тогтоол болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Дархлаажуулалтын ээлжит 10 хоног-ийг 2026 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 05-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна.
2026-06-02

Танилц: Энэ сарын 2-12-ны өдрүүдэд халуун ус тасалж, засвар хийх байршлууд

Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарь гарсан. Засварын ажлыг тавдугаар сарын 15-нд эхлүүлж, наймдугаар сарын 25-нд дуусах хуваарьтай байгааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээлсэн.
2026-06-02

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва оролцож, хүүхдүүдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.
2026-06-02

Уламжлалт анагаах ухааны шавь сургалтыг сэргээх нь 

Уламжлалт анагаах ухааны өв уламж­лалыгорчин үеийн шинжлэх ухаа­ныололт, амжилттай уялдуулан хөг­­жүүлэх нь салбарын тэргүүний зорил­тыннэг болоод буй. Үүний дагуу уламж­­лалтанагаах ухааны хөгжлийн бодлого, эрх зүйн орчин, эрдэм шин­жилгээ, инновац, хүний нөөцийн асууд­лыгшийд­вэрлэхээр Эрүүл мэндийн яам­­наасБоловсролын яам, АШУҮИСийн­­хантай хамтран ажил­лахсанамж би­чигбай­гуулсан билээ.
2026-06-01

Jaadugar: A Witch in Mongolia” анимэ цуврал долоодугаар сард үзэгчдийн хүртээл болох нь

Японы манга артист Томато Сүпийн “A Witch’s Life in Mongol” манга цувра­лыг дэлгэцийн бүтээл болгосон “Jaadugar: A Witch in Mongolia” анимэгийн трэй­лер цацагдаж, нээлтээ хийх өдөр нь тов­логд­жээ. “
2026-06-01

Шөнийн тээвэрт 22.00-02.00 цаг хүртэл долоон автобус үйлчилж байна

Нийслэлд нийтийн тээврийн үйлчил­гээнд өдөр бүр 1171 автобус ир­гэдэд үйлчилж буй. Эдгээр автобус нь ихэнхдээ 06.20-22.00 цаг хүртэл үйлчилгээнд явдаг. Гэхдээ зарим нэг автобусны хөдөлгөөн эхлэх, дуу­сахцаг бага зэрэг ялгаатай аж. Тухайлбал, М1 буюу “Таван шар-Офице­руудын ордон” чиглэлийн автобусны хөдөлгөөн эхлэх цаг 06.20, эцсийн цэг нь 22.47 цаг. Харин Ч:36 буюу “Гачууртын эцэс-Офицеруудын ордон” чиглэлийнх 06.00-21.48 цаг хүртэл хөдөлгөөнд оролцдог байна. Өөрөөр хэл­бэл, 22.00 цагаас хойш нийслэлчүүд хөл дүүжлэх унаа­гүй болдог.
2026-06-01

Инээд хөөр, баяр баяслаар бялхсан зургаадугаар сар

Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг, гэр бүлээрээ халуун дулаан дурсамж бүтээдэг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хаяанд ирлээ. Түүх сөхвөл, 1924 онд Женевт “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал батлагдаж, улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос энэ өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэх шийдвэр гаргаж байжээ.
2026-06-01

Австрийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр УДБЭТ-ын гэрэл, тоног төхөөрөмжийг шинэчилнэ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр (УДБЭТ)ын уран бүтээлч, ажил­тан, албан хаагчидтай Соёл, спорт, ая­лалжуулчлал, залуучуудын сайд өчигдөр уулзаж, театрын барилгын их засвар, техник, хэрэгслийн ши­нэч­лэл, салбарын санхүүжилтийн асуудлаар санал солилцлоо. УДБЭТ-ын барилгыг иж бүрэн шинэчлэх шаард­лагатайбөгөөд их засварын ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа салбарын яамнаас танилцуулсан байна.
2026-05-31

Шаарийбуу, Монголжийбуу нарын ринсрэлийг Монголд анх удаа зална

Бурхан багшийн Их дүйчин өдөр энэ ням гарагт тохионо. Энэ өдөр Бурхан багшийн лагшин мэндэлсэн, төгс гэгээрэлд хүрсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван их үйл давхацсан хэмээн үздэг. Тиймээс буддын шашны сүм хийдүүдэд ном хурж, сүсэгтэн олон мацаг барих, мал сэтэрлэх, буян үйлдэх зэргээр тэмдэглэдэг уламжлалтай.
2026-05-31

Ажиллах хүчний оролцооны түвшин сүүлийн гурван жилийн доод хэмжээнд хүрэв

Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийн түвшин энэ оны эхний улирлын байдлаар 57 хувь болж, өмнөх оны мөн үеэс 1.7 нэгжээр буурсан байна. 2023 оны дөрөвдүгээр улирлаас хойш 2.8 нэгж хувь хүртэл өсөж байсан энэхүү үзүүлэлт өнгөрсөн жилийн хагасаас буурах хандлагатай болжээ.
2026-05-30

Монголд дэлхийн шатрын тэрбумтнууд ирэх нь

Сингапурт энэ сарын эхээр зохион байгуулсан Азийн шатрын лидерүүдийн чуулганд Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар “Засаглал ба шатар” сэдвээр илтгэл тавьсныхаа дараа дэлхийн хошой аварга багийн ахлагч, ХБНГУ-ын тэрбумтан Вадим Розенштэйнтэй халз тоглож, ширүүхэн өрсөлдөөний эцэст хожсон.
2026-05-30

Тамхины иш 10 жилийн дараа ч “амьд” байдаг

Байгаль экологийн доройтолд нөлөөлдөг зүйлийг том, жижиг гэж ялгах нь туйлын харалган бодол гэж нэгэн судлаач тэмдэглэжээ. Жишээ нь, тамхины иш жижиг ч гэлээ хөрс, агаарын бохирдолд урт хугацаанд хамгийн удаанаар “хандив” өргөдөг хор юм. 10 жилийн дараа ч алга болдоггүй бөгөөд хэлбэр нь өөрчлөгдөн, хүрээлэн буй орч­ ныг хордуулсаар байдаг.
2026-05-30

Каспийн тэнгис бүхнийг хаман одож байна

Дэлхийн онгон байгаль дахь усан сангийн жагсаалтад дээгүүр бичигддэг Каспийн тэнгисийн түвшин эр­ чимтэй буурч, хэмжээ нь багасаж буй нь экосистем болон хүмүүсийн амьжиргаанд ноцтой “осол” гэдгийг НҮБ-ын Байгаль орч­ ны хөтөлбөр (1972 онд байгуулагдсан, 193 гишүүн улстай)-ийн тайланд сүүлийн жилүүдэд онцлон тэмдэглэх болсон.
2026-05-29

Алтай шигээ нөмөртэй алтан мөрдөстөн

Монгол Улсын тусгаар тогтнол, халдашгүй дархан байдал үе үеийн цэрэг эрсийн эх орон ард түмэндээ өргөсөн тангарагт албаны үнэнчийн баталгаа болдог билээ. Олон зууны тэртээгээс төрт улсынхаа тооныг өргөж, баганыг тулсан эр цэргүүдээрээ эх орон нь бахархдаг, аюул тулгарсан цагт эрэлхэг хөвгүүдийнхээ баатарлаг үйлсээр хүнд бэрхийг итгэл төгс даван туулдаг нь эх орны тулганы гал эр цэргүүдийн цээжинд дүрэлздэгийн мөнхийн гэрч юм.
2026-05-29