Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Ширээний теннисний Азийн АШТ-д Монголоос зургаан тамирчин өрсөлдөнө

Ширээний теннисний насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсад энэ сарын 11-16-нд болно. 28 дахь удаагийн энэхүү тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд 24, эмэгтэйчүүдэд 22 орны баг, тамирчид оролцохоо мэдүүлжээ. Харин манай ул¬саас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Цэрэнтогтох, Ким Хёон Сео нарын удирдлага дор зургаан тамирчин оролцохоор болсон байна.
2025-10-06

Эрт илрүүлэгт 18-30 насныхны 10.6 хувь нь хамрагджээ

Залуучуудын эрүүл мэндийн асуудал уулзалт, хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яаманд өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав. Залуучуудын дунд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудлыг тодорхойлж, бодлогын баримт бичиг боловсруулах хүрээнд хэлэлцүүлгийг өрнүүлжээ. Тус яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Цэцэгсайхан “Улсын хэмжээнд зохион байгуулсан эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт 18-30 насны залуучуудын 10.6 хувь нь хамрагдсан нь хангалтгүй үзүүлэлт. Эрт илрүүлгээр 78 мянган өвчлөл, хорт хавдрын 131 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.
2025-10-06

Тэтгэвэр нэмэх санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгахаар ажиллана гэв

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос тогтоол гаргаж, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхтэй холбоотой хүсэлтийг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ахмадын зөвлөл болон нэр бүхий ахмадаас тэтгэврээ нэмэх, зээлийн хүүг бууруулах, эрүүл мэнд, асрах үйлчилгээг сайжруулах талаар тус байнгын хороонд өргөдөл гаргасан аж.
2025-10-06

Томуугаар өвчлөгсдийн 78.3 хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байна

Улирлын томуу идэвхжлийн түвшинд байгааг өнгөрсөн баасан гарагт Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Тодруулбал, томуугийн дэгдэлт нэг аймагт алаг цоог, есөн аймагт идэвхжилтэй, 11 аймагт улирал хоорондын түвшинд байгаа аж. Өөрөөр хэлбэл, амбулаториор тусламж, үйлчилгээ авсан хүмүүсийн 4.6 хувь нь томуу, томуу төст өвчтэй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 17.7 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 78.3 хувийг 15, үүнээс 49.1 хувийг тав хүртэлх насныхан эзэлж буй. Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмнэлэгт хэвтэгсдийн 75.1 хувь нь 15, үүнээс 53.5 хувь нь тав хүртэлх насных.
2025-10-06

Тэгш хамруулан сургагч цэцэрлэг, сургуулийг тодруулав

Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд тусгай хэрэгцээт хүүхдийг боловсролд тэгш хамруулах тухай заасан. Үүний хүрээнд үр дүнтэй ажилласан байгууллагуудыг нийслэлийн Боловсролын газраас тодруулжээ. Өөрөөр хэлбэл, хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй суралцагчдад боловсролын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлж, сурч боловсрох эрхээ эдлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад хамтран оролцож, үр дүнд хүрсэн байгууллагуудыг шалгаруулсан байна.
2025-10-06

“Говь” хуулийг уландаа гишгэж, хувьцаа эзэмшигчдээ хөсөр хаясан уу

“Говь” ХК бол Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, олон нийтэд хувьцаагаа санал болгосон нээлттэй хувьцаат компани юм. Ийм төрлийн компани нэн түрүүнд Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-нд бүртгэлтэй байх, олон нийтэд ил тод мэдээлэл өгөх, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэ¬рүүдийг мэдээлэх, санхүүгийн тайлангаа нийтэд зарлах, хуулийн дагуу хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах үүрэг хүлээдэг.
2025-10-06

Ур чадвар нь шалихгүй ч заль мэх нь чамлахааргүй Т.Доржханд

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүү- ний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2025-10-06

ШИЛМЭЛ МАЛЫН ҮЗЭСГЭЛЭН, ДУУДЛАГА ХУДАЛДААГ СОНИРХООРОЙ

Бэлчээрийн мал аж ахуйн өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, биотехнологийн ололттой хослуулан төрөлжүүлэн үржүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үр ашгийг сайжруулах зорилгоор “Шилмэл мал-2025” үзэсгэлэн, дуудлагахудалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Өнөө жилийнх энэ амралтын өдрүүдэд буюу 3, 4-нд Дархан-Уул аймагт болох нь.
2025-10-03

“Mongolian gallery” дэлгүүрийг Канадад нээлээ

Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ноос, ноолууран бүтээгдэхүүнийг гадаадын худалдан авагчдад таниулах зорилготой “Mongolian gallery” дэлгүүрийг Канадын Торонто хотноо нээжээ. Бизнес эрхлэгч А.Бадамцэцэг, Д.Биндэръяанарын санаачилгаар нээсэн эл дэлгүүр нь үндэсний шилдэг үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг Канадын зах зээлд шууд нийлүүлэх гүүр болж буйгаарааонцлогтой. Тус дэлгүүрт “Ханбогд”, “Бүүвээ”, “Maral design”, “Жинс Мөрөн”, “Warm” тэргүүтэй үндэсний үйлдвэрлэгчийн бараа, бүтээгдэхүүнийг худалдаж буй гэнэ.
2025-10-03

Гамшигт үзэгдлийн улмаас эдийн засагт учруулсан хохирол 47 хувиар нэмэгдэв

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлийн давтамж дэлхийн дахинаанэмэгдэж буй. Манай орны хувьд ч сүүлийн 10 жилд (2015-2024) тохиолдсон гамшигт үзэгдэл өмнөх 10 жилийнхээс 26 хувиар нэмэгджээ. Эл хугацаанд эдийн засагт учруулсан хор хохирол 47 хувиар өссөн байна. Иймд Олон улсын шилжилт, хөдөлгөөний байгууллагаас “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөнийг зохицуулах нь” төслийг 2024-2026 оны хооронд хэрэгжүүлж, Завхан, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймагт ажиллаж буй юм.
2025-10-03

54 жилийн дараа барианд орсон нь

Олимпын холын зайн (марафон) гүйлтийнодоогийн дээд амжилтыг2024 оны Парисын тоглолтоор тогтоосон Этиопын тамирчин Тамират Тола эзэмшиж байдаг юм. Тэрбээр 45 километр 195 метр зайг хоёр цаг зургаан минут 26 секундэд туулжээ. Гэлээ ч бараг 55 жил болж байж барианд орсон Японы гүйгч Сизо Канакүриг хөнгөн атлетик сонирхогчид одоо хэр нь мартдаггүй. 1936 онд Берлинд болсон олимпын тоглолтод Японы тугийн дор өрсөлдсөн Сон Ги Чоныг ялсан гэж үзсэн аж. Энэ хүн солонгос үндэстэн ч тухайн үед эх орон нь Японы колони байсан болохоор түүний нэрээр тэмцээнд орсондоо ихэд ичиж байсан гэдэг.
2025-10-03

Х.Тэмүүжин: УИХ-ын дэд дарга чуулганыг даргалбал төсвийн хэлэлцүүлэгт оролцоно

УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр хуралдаж, Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийв. Уг чуулганыг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа удирдсан юм. Нүүрсний хулгайн хэрэгт холбоотой, эсэх асуудлаа цэгцлэхээс нааш нэгдсэн чуулганыг удирдахгүй байхыг УИХ дахь АН-ын бүлгийнхэн Д.Амарбаясгалан даргаас шаардсан. Тиймээс дэд дарга нь түүнийг орлов бололтой.
2025-10-03

Улсын хэмжээнд 55 мянган багш ажиллаж байна

Дэлхийн багш нарын өдөр энэ сарын 5-нд тохионо. ЮНЕСКО-гоос 1994 онд жил бүрийн аравдугаар сарын 5-ныг Дэлхийн багш нарын өдөр болгон зарласан түүхтэй. Эл өдрийг 100 гаруй орон тэмдэглэдэг. Манай улс мөн адил энэ өдрийг тэмдэглэн, багш нартаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Улс орон бүр сурган хүмүүжүүлэгчдийнхээ асуудалд анхаарал хандуулж, шийдвэрлэх боломжийг олгох зорилгоор энэ өдрийг тэмдэглэдэг болсон.
2025-10-03

Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах ажил маргаан дагуулав

Чойжин ламын сүм музейн барилгын сэргээн засварлах ажлыг олон нийт шүүмжиллээ. Тодруулбал, тус музейн хойд хэсгийн хашааг нураан, дахин барьж буй нь соёлын өвийн эх төрхийг сүйдэлж, түүнд бүдүүлгээр халдаж байгаа явдал хэмээн иргэд эсэргүүцсэн юм. Энэ талаар Чойжин ламын сүм музейн захиргаа албан ёсны цахим хуудсаараа дамжуулан “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг сэргээн засварлах тохиолдолд Соёлын асуудал эрхэлсэн төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрт үндэслэн, зохих журмын дагуу мэргэжлийн байгууллага гүйцэтгэдэг болно.
2025-10-03

С.ЗОРИГ: Улсын эрх ашиг намынхаас түрүүнд байх ёстой

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд АН-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд, өчигдөр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Энэ эрхэм бусдын гарт амиа алдсан харамсалтай хэргээс хойш 27 жил улирч буй билээ. Эрх баригч намын дотоод зөрчил парламент, Засгийн газар хоорондын хямрал болон гүнзгийрч буй энэ цаг үед С.Зориг агсны хэлсэн эрх ашгийн эрэмбийг бид санах ёстой болж байгаа юм. Тэрбээр улсын эрх ашиг нэгт, намынх хоёрдугаарт, хувийнх сүүлд нь байх ёстойг бидэнд захиж үлдээсэн.
2025-10-03

 С.НЭРГҮЙ: Маш шуурхай арга хэмжээ авахгүй бол амь нь эрсдэх аюултай байсан

 Өмнөд Суданд НҮБ-аас явуулж буй UNMISS энхийг сахиулах ажиллагааны Хүчний штабын Эрүүл мэндийн хэлтсийн даргаар үүрэг гүйцэтгэж буй хурандаа С.Нэргүй мэргэжлийн өндөр ур чадвар гарган Энэтхэгийн цэргийн алба хаагчийн амийг аварчээ. Түүнтэй холбогдож, цөөн асуултад хариулт авлаа.
2025-10-03

 Нийслэлийн ногоон бүсэд хуш модны самар ургаагүйг тогтоолоо

Нийслэлийн Байгаль орчны газраас энэ оны ойн дагалт баялгийн судалгааг хийж дууссан талаараа өчигдөр мэдээллээ. Уг судалгааг ойн мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж гүйцэтгэсэн бөгөөд үүний үр дүнд нийслэлийн ногоон бүсэд хуш модны самар ургаагүй болохыг тогтоосон байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны Хуш модны самар бэлтгэх хэмжээ тогтоох тухай А/706 дугаар тушаалд Улаанбаатар хотын ногоон бүсийг хамруулаагүй аж.
2025-10-03

 Ц.БАЙДЫ: Бидструп юу болоод байгааг ойлгохгүй, гайхсанаа Богд уулыг ширтээд чимээгүй зогсчихсон

“Инээд байгаа газарт эрүүл нийгэм оршино” уриатай “Тоншуул” сэтгүүлийн 90 жилийн ойг тохиолдуулан манай “Уншигч-сурвалжлагч” буланд эрхэм хүндтэй уран бүтээлчид уригдлаа. Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Монголын шог зургийн загалмайлсан эцэг” гэгддэг Цэвэгийн Байды гуайтай түүний шавь болох Соёлынгавьяат зүтгэлтэн, монгол шог зураачдын томоохон төлөөлөл Самандарын Цогтбаяр ярилцсан юм.
2025-10-03

 “Cумын цэцэрлэгийн хүүхдүүд нүхэн жорлонд бие засаж байна”

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ынхон Архангай, Баян-Өлгий, Завхан, Ховд, Сэлэнгэ, Увс, Говь-Алтай аймгийн 17 сумд өнгөрсөн сард хяналт шалгалт хийжээ. Энэүеэрээсургуулийн өмнөх боловсролын болон эрүүл мэндийн байгууллагатай холбоотой цөөнгүй зөрчил илрүүлсэн байна.
2025-10-03

Хүндийг өргөлтийн жингийн ангилал нэмэгдэнэ

Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл АНУ-ын Лос Анжелес хотод 2028 онд зохион байгуулах 34 дэх удаагийн зуны олимпын наадамд хүндийг өргөлтийн төрөлд хоёр шинэ жингийн ангилал нэмж баталлаа. Ингэснээр нийтдээ 12 жингийн ангилалд (эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаа) тамирчид медалийн төлөө хүч сорино. Хэдийгээр жингийн ангилал нэмэгдсэн ч оролцох тамирчдын тоо өөрчлөгдөхгүй. Хүндийг өргөгч (60 эрэгтэй, 60 эмэгтэй) 120 хүноролцож, нэг жингийн ангилалд 10 тамирчин өрсөлдөх юм.
2025-10-02