Олимпын холын зайн (марафон) гүйлтийнодоогийн дээд амжилтыг2024 оны Парисын тоглолтоор тогтоосон Этиопын тамирчин Тамират Тола эзэмшиж байдаг юм. Тэрбээр 45 километр 195 метр зайг хоёр цаг зургаан минут 26 секундэд туулжээ. Гэлээ ч бараг 55 жил болж байж барианд орсон Японы гүйгч Сизо Канакүриг хөнгөн атлетик сонирхогчид одоо хэр нь мартдаггүй. 1936 онд Берлинд болсон олимпын тоглолтод Японы тугийн дор өрсөлдсөн Сон Ги Чоныг ялсан гэж үзсэн аж. Энэ хүн солонгос үндэстэн ч тухайн үед эх орон нь Японы колони байсан болохоор түүний нэрээр тэмцээнд орсондоо ихэд ичиж байсан гэдэг.
Канакүри XIX зууны эцэст Японы Тамана гэдэг жижиг хотод олон хүүхэдтэй, ядуу айлд төржээ. Тухайн үед холын зайд гүйх нь баячуудын наадам биш байж. Хүүгийн гэрт хамгийн ойр сургууль зургаан километр зайтай оршдогоос Сизо өдөр бүр дасгал бэлтгэл хийдэгбайсантулэнэ нь түүнд наадам биш байж. Энэ зайг хүү ихэнхдээ л гүйж туулна. Яваандаа энэ нь Сизогийн хобби болж, 20 настайдаа их сургуулийн оюутан байхдаа 1912 онд Стокхолмд болсон олимпын тоглолтод үндэсний шигшээ багийнхаагишүүний хувиар оролцож ялалт байгуулжээ. Холын зайг хоёр цаг 32 минут 45 секундэд туулсан нь тухайн үеийн дэлхийн дээд амжилтаас бараг долоон минут бага хугацаа зарцуулсан, өөрөөр хэлбэл, рекордыг эвдсэн байв. Японы сонинууд өөрийн тамирчны хосгүй амжилтыг өрсөлдөн мэдээлж, тэр нь удалгүй Европын чихэнд хүрчээ. Европчууд япон залуугийн гайхамшигт итгээгүй тул шалгаж үзтэлүндэсний шигшээ багт авах тамирчныг сонгох уралдааныг зохион байгуулагчид гүйх зайг 25 милиэр тогтоосон нь холын зайн албан ёсны хэмжээнээс бараг хоёр километрээр богино байсан аж. Гэлээ ч Канакүри Япондоо тэргүүлдэг, Стокхолмын олимпод ч эхний байруудын төлөө өрсөлдөх боломжтой байв. Харамсалтай нь, Японы эрх баригчид олимпод оролцох тамирчдаа санхүүжүүлэхээс татгалзжээ. Олимпод оролцох гэсэн Канакүригийн хүсэл нь мөрөөдөл болж хоцорч болохоор байтал нэг ангийнхан болон төрөл садангууд нь шаардлагатай мөнгийг цуглуулж чадсан байна. Хилийн дээс алхаж үзээгүй залуу хуурай газар хүртэл эхлээд усан онгоцоор, цааш галт тэргээр замаа туулав. Тэр үед зорчигчдыг зөөх тогтсонагаарын тээвэр гэж байсангүй.
Канакүригийн тооцоолсноор Стокхолмд 14 өдрийн дараа очих байсан ч 18 хонож байж хүрэв. Ийм байдлаар тамирчин маань цаг агаарт нь дасах, тэмцээндээ бэлтгэхээр төлөвлөсөн үнэт өдрүүдээ алджээ. Тэгэхнээ үл мэдэх улсад түүнд тохиолдох адал явдал үүгээр дөнгөж эхэлж байсан юмсанж. Эхлээд дасаагүй хоолноос гэдэс, ходоод нь айхтар эвгүйцэв. Дараа нь хамт галт тэргэнд ирсэн дасгалжуулагчаасаа салчихав. Тэр нь сүрьеэ туссаны улмаас эмнэлэгт хэвтчихэж. Гэлээ ч холын зайн гүйлтийн гараанаас гарав. 1912 оны олимпын холын зайн гүйлтийн зам нь ихэнхдээ хотоос гадагш бартаа саад ихтэй газраарявахаар байлаа. Тэмцээн зургаадугаар сард болсон, Шведэд 30 хэмийн халуун байсан нь явахад эвгүй замын зэрэгцээхоолонд хордсон ньяпон эрд бүр ч хэцүү. Зөвхөн түүнд бэрх байгаад зогсоогүй нь гүйгчдийн бараг тэн хагас нь замдаа уралдааныг орхисноос илт.
Замын хагасаас илүүг нь ардаа орхиж, шагналт байранд орох тухай бодохын ч хэрэггүй болоод байсан ч Канакүри бууж өгөхийг бодсонгүй. Тэрбээр тэмцээнд онцгой ач холбогдол өгч бэлдсэн бөгөөд замдаацангахгүй байх хэмжээнд ус авч явсан төдийгүй хөлрөхгүй байхыг давхарбодолцсонаж. Гэвч 33 километр зам туулаад байхад ус нь дуусаж, сэлбэх боломж ер байсангүй. Тэр цагт замд тамирчдад дэмжлэг үзүүлэх ямар нэг тогтолцоо байсангүй. Тэмцээнээ орхихгүйн тулд Сизо замаасаа гарч холгүй байх тосгоны захын айлд очиж ус өгөхийг гэрийн эзнээс хүсэв. Фермийн аж ахуй эрхлэгчийг галын өрөө рүүгээ орж ус аваад ирэхийн хооронд ядарч, ангасан япон залуу ухаан алдаад уначихаж.
Тамирчин эрхэдэн цагийн дараа л сэрэв. Юу болсныг ухаармагцаа Канакүри тэмцээнээ үргэлжлүүлэхээ болив. Эх орон нэгтнүүдийнхээ итгэл найдварыг биелүүлж чадахгүй нь гэхээс ичих, зовох гэж жигтэйхэн. Тэгээд л зочид буудалд очоод тэр даруйдаа буцахаар шийдлээ. Тэмцээн зохион байгуулагчид япон тамирчныг эрж хайгаагүй нь гайхалтай. Замаас нь тэмцээнийг орхисон хүн олон байснаас тэдний нэрс дотор будилаа биз.
“Миний амьдралд хамгийн чухал өдөр байсан ч би өөрөө бүгдийг баллаж орхилоо. Бүтэлгүйтэл амжилт олоход тус болдог аж. Шившгээ дэлгэснээ цайруулахын тулд одоо бүх хүч чадлаа дайчлахаас яалтай. Энэ давааг давахад надад хүнд байхад эргэлзэх юм үгүй”
Канакүригийн спортын замнал энэ уралдаанаар дууссангүй. Эх орондоо буцаж очоод бэлтгэлээ үргэлжлүүлээд зогссонгүй 1920, 1924 оны хоёр ч олимпын холын зайн гүйлтэд оролцов. Антверпенд болсон 1920 оны олимпын тоглолтод 16 дугаар байр эзэлж, дөрвөн жилийн дараа Парист харамсалтай нь тэмцээнээ дуусгаж чадсангүй, гэхдээ будилсангүй. Япондоо бол Канакүри алдар хүндтэй тамирчин, гүйхээ байж дасгалжуулагч болоод нутгийнхаа гүйгчидтэй ажиллав. Японд холын зайд гүйх тамирчдыг бэлтгэх ажлыг чухам Канакүри л үндэслэсэн гэж үздэг. Тиймээс“Холын зайн гүйлтийн эцэг” гэж эх орондоо хэлэгдэх болсон байна.
1912 оны олимпын холын зайд гүйсэн гарааны тамирчдын дотор нэр нь байсан мөртөө барианд орсон хүмүүсийн дотор нэр нь байгаагүй япон гүйгчийн түүхийг Шведийн спортын сэтгүүлч Оскар Седерлунд сонирхсон 1950-иад онд Канакүригийн алдар нэр ер бусаар цуурайтав. Эрхэлсэн ажлынхаа онцлогоос хамаарч сэтгүүлч олимпын тоглолттой холбоотой тоо баримтыг үзэх боломжтой, түүнийг мэдэж байх ёстой байснаас Канакүри гэх япон тамирчин Стокхолмд учир битүүлгээр алга болсноосоо хойш Европт болсон хоёр ч Олимпод оролцсоныг мэдэж авчээ. Харин интернэт гээч юм байгаагүй тухайн үед мэдээллийг шалгах боломж түүний уншигчдад байсангүй.
Мэдээллийн энэ хоосон орон зайг Оскар Седерлунд овжин ашиглаж, сураггүй болсон япон тамирчны талаар үлгэр домог шиг хэдэн өгүүлбэр тавиатахсан чинь мэргэжил нэгтнүүд нь шүүрээд л авах нь тэр. Дэлхийн II дайнд Япон бууж өгчихөөд байхад алс холын арлууд дээр тулалдсаар байсан япон цэргүүдийн тухай түүх дээр түшиглэн нөгөө Канакүри чинь Стохголмын ойролцоох жижиг хотуудад одоо хэр нь гүйсээр л, барианд харин орж чадахгүй байгаа гэх сэжүүр Шведийн сэтгүүлчид цацаж орхив. “Svenska Dagbladet” сонин бүр даварч Канакүри Шведэд үлдээд Свенссон гэдэг нэртэй болж цэцэрлэгч, яндан хөөлөгч, талхчин хийж байсан гэсэн материал нийтэлчихжээ.
1950-иад онд хачирхалтай япон тамирчны тухай давс, хужир ихтэй мэдээлэлд олон уншигч айхтар итгэж байв. Канакүригийн талаарх олон мэдээллийн үнэн худлыг Японд илчилж чадах ч тэр бүхний тухай тэнд юу ч мэдэхгүй байжээ. Энэ түүхийн эцсийн цэгийг түүнийг эхлүүлсэн Оскар Седерлунд хатгасан байна. 1960-аад оны эх болоход өөрийн уншигчдаар даажигнахаас тэр залхсан байна. Тэгээд япон тамирчныг хайх болж, эцэст нь түүнтэй холбогджээ.
76 нас хүрээд байсан Канакүри Сизог 1967 онд Шведийн төв телевиз Стокхолмд ирэхийг урихад тэрбээр таатай хүлээн авч, түүний айлчлал 1912 онд аяга ус өгөхийг гуйсан фермийн аж ахуйн эрхлэгчийн гэрээс эхэлсэн байна. Гэрийн эзэн амьд байгаагүй ч хүү нь Канакүриг тосож авчээ. Дараа нь ахимаг тамирчин өөрийн насанд тохирсон хэмээр гүйж олон жилийн өмнө орхисон замынхаа үлдсэн хэсгийг туулж олон сэтгүүлчийн нүдэн дээр Стокхолмын олимпын цэнгэлдэх хүрээлэнд барианд орсон байна. Тэр үед нь 1912 оны олимпын тоглолтын холын зайд гүйсэн түүний албан ёсны амжилтыг “54 жил найман сар зургаан өдөр таван цаг 32 минут 20 секунд” гэж бүртгэж авчээ. Энэ амжилтыг хэзээ нэгэн цагт хэн нэгэн эвдэнэ гэж үү. Канакүри өөрөө “Энэ маш урт үргэлжилсэн уралдаан. Бариандорохзамдаа би гэрлэж, зургаан хүүхэдтэй, олон арван ач, зээтэй болсон” хэмээн хэвлэлийн бага хурал дээр хэлээд инээсэн гэдэг.
Канакүри 1980-ад оны эхээр 92 насандаа төрөлх Тамана хотхондоо өөд болжээ. Олимпын аварга болж тэрбээрчадаагүй ч хөнгөн атлетикийн хөгжилд наргиантай ч, үнэлэгдэхүйц хувь нэмэр оруулсан нь гарцаагүй юм.
Р.Жаргалант