Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд тусгай хэрэгцээт хүүхдийг боловсролд тэгш хамруулах тухай заасан. Үүний хүрээнд үр дүнтэй ажилласан байгууллагуудыг нийслэлийн Боловсролын газраас тодруулжээ. Өөрөөр хэлбэл, хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй суралцагчдад боловсролын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлж, сурч боловсрох эрхээ эдлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад хамтран оролцож, үр дүнд хүрсэн байгууллагуудыг шалгаруулсан байна.
Эл арга хэмжээг тав дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд энэ удаа нийслэлийн есөн дүүргийн 18 байгууллагыг шалгаруулжээ. Тодруулбал, тэгш хамруулан сургагч цэцэрлэгээр Багануур дүүргийн 138, Баянголын 262, Баянзүрхийн 32, 146, Сонгинохайрханы 26, 118, Сүхбаатарын нэг, Хан-Уулын 41, Чингэлтэйн 18 дугаар цэцэрлэг шалгарчээ. Харин ерөнхий боловсролын сургуулиас “Гүн галуутай”, “Эрдмийн ундраа”, “Эрдмийн оргил” нийслэлийн 79, 88, ес, 16, 135, 39 дүгээр сургууль тус бүр тэгш хамруулан сургагч байгууллагаар тодорсон байна.
Ч.Болор