Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

 Эмнэлгүүд эрт илрүүлгийн санхүүжилтгүй, мэс заслын утас, бээлий ч үгүй болов

Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гаас санхүүжүүлэн, улсын хэмжээнд хэрэгжүүлдэг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог энэ сарын 22-ноос тодорхойгүй хугацаагаар зогсоох болсныг гэрээт эмнэлгүүд өчигдрөөс мэдэгдэж эхэллээ. ЭМДС-гийн данс өнгөрсөн оны өдийд мөн “улайж”, эрүүл мэндийн байгууллагууд зарим тусламж, үйлчилгээгээ үзүүлэхээ больж байв.
2025-09-23

Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

Монгол Улсын Засгийн газар улс орны эдийн засагт уул уурхайн салбарын бодлогыг нэг бус, олон төрлийн бүтээгдэхүүнээс эх үүсвэртэй болгож, дэлхийн хэмжээний томоохон тоглогч болох орон зайгаа зоригтойгоор тодорхойлж буйгаа БНСУ-ын Сөүл хотноо энэ өдрүүдэд зохион байгуулж буй “Mongolia-Korea critical minerals and mining investment forum-2025” чуулга уулзалтын үеэр зарласан нь бүс нутагтаа төдийгүй бөмбөрцгийн хэмжээнд анхаарал татаад байна.
2025-09-23

Монголчууд ой тогтоолтын тэмцээнд 55 медаль хүртэж, үнэмлэхүй амжилт тогтоожээ

Филиппин улсын Манилла хотод өнгөрсөн бямба гарагт Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээн болж өндөрлөв. Тэмцээнд Энэтхэг, Филиппин, Индонез, Австрали зэрэг улсын 68 шилдэг тамирчин оюун ухаанаа уралдуулснаас монголчууд нийт 55 медаль хүртэж, үнэмлэхүй амжилт тогтоолоо. Тодруулбал, манай улсаас 21 тамирчин олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан, туслах дасгалжуулагч Б.Батдаваа нарын хамт тус тэмцээнд амжилттай оролцон нийт 60 медалиас 18 алт, 20 мөнгө, 17 хүрэл хүртэв.
2025-09-22

“Мотоциклтэй багш” малчдад насан туршийн боловсрол олгож байна

Я.Бүрнээбазар нь Говь-Алтай аймгийн Насан туршийн суралцахуйн нэгжийн багшаар найм дахь жилдээ ажиллаж, малчдад боловсрол олгож байгааг албаныхан онцоллоо. Тэрбээр Боловсролын ерөнхий хуулийн 8.1, 2, 3, 17.7 дахь заалтын хүрээнд сумынхаа дөрвөн багийн малчин хүүхэд, залууст боловсрол нөхөн эзэмшүүлэх сургалтыг явуулдаг аж. Ингэхдээ Сангийн далай багийн сургалтын цэг рүү 45, Цагаан-Уул руу 50, Өлзийт рүү 30, Цагаан нуур луу 43 км замыг мотоциклээр, нэг удаагийн сургалтаар гэхэд л 200 гаруй км туулдаг байна.
2025-09-22

200 гаруй үйлдвэрлэгч нэг дор цуглах нь

“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2025” нэгдсэн арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан хамтран зохион байгуулах гэж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбайд энэ сарын 22-28-нд болох гэж буй тус үзэсгэлэн, худалдаанд эх орны хөрсөнд ургасан эрүүл, баталгаатай, хүнсний бүх төрлийн ногоо, дотоодын үйлдвэрүүдийн мах, махан, сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс ширэн эдлэлүүдийг нэг дороос хэрэглэгчдэд хямд үнээр борлуулах гэнэ.
2025-09-22

Технологийн компаниуд хиймэл оюун, ногоон санхүүжилт, дижитал мөнгөний талаар хэлэлцлээ

Монголын технологийн долоо хоног буюу “Techweek-2025” арга хэмжээ энэ сарын 19-26-нд болж байна. Уг өдөрлөг “Frontier fintech summit”-ээр эхэлж, пинтек салбарын компаниуд хиймэл оюун, ногоон санхүү, дижитал мөнгө зэ¬рэг өргөн хүрээний сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.
2025-09-22

Палеонтологийн хүрээлэнгийнхэн 60 жилийн дараа “Nature” сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэв

ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаач, доктор Ц.Чинзоригоор ахлуулсан хээрийн судалгааны багийнхан 108-115 сая жилийн өмнөх үед хамаарах цул толгойт хэмээх үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн олдворыг Дундговь аймгийн нутгаас илрүүлсэн билээ. Тэгвэл тэд энэхүү судалгааны ажлаараа, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг “Nature” эрдэм шинжилгээний сэтгүүлд энэ сарын 17-нд өгүүлэл хэвлүүлсэн байна. Ингэснээр манай улсын палентлогичид 60 орчим жилийн дараа уг сэтгүүлд судалгааны өгүүллээ хэвлүүлээд буй юм.
2025-09-22

Дохад өгсөн цохилт Израилын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна

2023 оны аравдугаар сарын 7-ны өглөө эрт ХАМАС-ын тэргүүлсэн Палестины зэвсэглэсэн бүлэглэлүүд Израилын нутаг дэвсгэр лүү дайрснаар одоо хүртэл үргэлжилж буй хямрал эхэлсэн билээ. Хуурай газар, ус, агаараар 3000 шахам зэвсэглэсэн дайчин довтлон 1200 орчим израил хүнийг алж, 253 хүнийг барьцаалсан байдаг. Өнгөрсөн хугацаанд Израил, ХАМАСын хоорондын дайны гал ер зогсоогүй гэж хэлж болно. Амиа алдсан эдгээр хүний 779 нь энгийн иргэн, 38 нь хүүхэд, 200 орчим нь гадаадын иргэн юм уу, давхар иргэншилтэй хүн байсан гэдэг юм.
2025-09-22

Нохой гэрт хүн урдаггүй

Газар, тэнгэрийн савслагаас нар таширлан хорвоо дэлхийг алтруулав. Өдөржин хамт архидсан нөхдөөсөө Түгжав гэнэт салж, тууврын мал тууж одсон Донойнх өөд яралзуулахад ухаа зээрд морь нь оройн наранд гал адил цоролзож байна. Айлуудын зэлэнд бух урамдаж, өдөржин адуу хурсан нуурын зүгээс шивтэр ханхална. Нуурын хөвөөгөөр Түгжавыг хайрга чулуунд мориныхоо дөрвөн хөлийг балбалзуулан хажигнаж явахад нар шингэж билээ. Хөлөрсөн ухаа зээрд морь нар жаргасан хойно бараан болон сүүтэлзэж, өдөржин адууны хөлд цалиглаж ядарсан нуур үдшийн бүрэнхийд тогтож ядан цэлэлзэх нь нойрсохоор яарах мэт авай.
2025-09-22

Монгол сурагчдын дунд шүдний цоорол их, эрүү, нүүрний гажиг бага байжээ

Боловсролын ерөнхий газрынхан Япон Улсын Осакагийн шүдний эмч нартай өнгөрсөн хичээлийн жилээс хамтран ажиллаж эхэлжээ. Үүний хүрээнд хотын төвөөс алслагдсан, шүд, амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад хүндрэлтэй, сургуулийн хүүхдүүдийг үзлэгт хамруулсан байна. Хамтын ажиллагааны турш хэрэгжүүлсэн энэхүү ажлын үр дүнг хуваалцсан юм.
2025-09-22

Их, Бага тойруу дахь түүхэн дурсгал бүхий 177 архитектурыг хамгаалалтад авах нь

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж, Бага тойруу хэсгийн хот байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах талаар хэлэлцэв. Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотын эдэлбэр газрыг 44 937 га талбайтай байхаар зурсан. Үүнээс 24 хувийг нь хэвээр хадгалж, шинэчлэх асуудлыг тусгасан. Ерөнхий төлөвлөгөөнд хотын түүхэн дурсгалт байгууламжийг хамгаалж, сэргээх талаар ч мөн оруулсан байдаг.
2025-09-22

МАН-ын Удирдах зөвлөл хаалттай хуралдав

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн бямба гарагт хаалттай болов. Дөрвөн цаг орчим үргэлжилсэн тус хурлаар намын даргын сунгаа, Бага хурлын тов зэргийг хэлэлцжээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар намын даргад нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн билээ. Мөн Бага хурлаар үндсэн дүрмээ шинэчлэх аж.
2025-09-22

Үндэсний номын баярт 250 орчим зохиолч, орчуулагч, зураач, эрдэмтэн, судлаач оролцлоо

38 дахь удаагийн Үндэсний номын баярыг Сүхбаатарын талбайд өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Энэ удаагийн номын баярт 200 гаруй хэвлэн нийтлэгч, 250 орчим зохиолч, орчуулагч, зураач, эх зохиогч, эрдэмтэн, судлаач оролцжээ. Мөн ОХУ, БНХАУ, БНТУ, Казахстан зэрэг орны зохиолч, хэвлэн нийтлэгчид зорин ирж, өөрсдийн бүтээлүүдээ олны хүртээл болгосноороо онцлогтой байв.
2025-09-22

“Хязгааргүй чулуун цуурай” үзэсгэлэнд саатаарай

Японы уран бүтээлч Күранүки Торү “Хязгааргүй чулуун цуурай” үзэсгэлэнгээ “Чингис хаан” үндэсний музейд уржигдар дэлгэлээ. Тэрбээр “Кёозан-Ха” хэмээх урлаг, гүн ухааны үзэл санааны хөдөлгөөнийг үндэслэгч бөгөөд ланд арт, минимализм, постхуманист урсгалаар уран бүтээлээ туурвидаг нэгэн.
2025-09-22

“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний экспортын зах зээлд шинэ бүтээгдэхүүн танилцуулна

“Эрдэнэс Тавантолгой” ХК зах зээлийн хэрэгцээ, хэрэглэгчдийн эрэлтэд нийцүүлэн нүүрсний шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, БНХАУ-ын зах зээлд албан ёсоор нийлүүлэхэд бэлэн болжээ.
2025-09-22

Зам, тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

Тээврийн цагдаагийн газар, Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийнхөн хамтран зам, тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилготой олон улсын модуль сургалтыг өнгөрсөн бямба гарагт анх удаа зохион байгууллаа.
2025-09-22

Хоёр настай хүүг тав дахь өдрөө эрэн хайж буй ч ямар нэг сэжүүр олсонгүй

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод гэх газарт бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлага онцгой байдлын газарт ирснээс хойш тав хоног өнгөрлөө. Монголчууд эдгээр өдөр алга болсон хүүг хурдан олдоосой хэмээн залбирч, сэтгэлээ чилээж сууна. Сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т эцэг, эх нь ойд мод бэлтгэж байхдаа хоёр хүүхдээ автомашин дотроо унтуулж орхиод, буцаад ирэхэд хоёр настай хүү нь байгаагүй, алга болсон гэх мэдээлэл анх цацагдсан. Түүнээс хойш хүүгийн талаар ямар нэгэн сураг гаралгүй өдий хүрэв.
2025-09-22

“Давхар дээл”-нд нугасгүй Ц.Даваасүрэн

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2025-09-22

Алдартнуудтай хамт анимейшний ертөнцөөр аялаарай

Монголын анимейшний холбооныхон “Nomadia pictures”-тэй хамтран энэ сарын 20, 21-нд “Анимо 2025” фестивалийг зохион байгуулах гэж байна.
2025-09-20

Үндэсний номын баяр маргааш эхэлнэ

Жанжин Сүхбаатарын талбайд маргааш 38 дахь удаагийн Үндэсний номын баяр эхэлнэ. Энэ сарын 21 хүртэл үргэлжлэх уг баяраар бид сүүлийн үеийн шинэ ном, олон мянган хувь зарагдсан бестселлер зохиолуудтай танилцахаас гадна алдарт зохиолчидтой уулзах боломж тохиодог билээ.
2025-09-19