Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Ч.ЛОДОЙСАМБУУ: “Тойргийн мөнгө”-өөр парламентад авлига өгөх гэж оролдож байна

Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа Засгийн газар УИХ-ын гишүүдээс хөрөнгө оруулалтын санал асууж, хүн тус бүрд таван тэрбум төгрөгийн “тойргийн мөнгө” хуваарилахаар болсныг бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбоотой долоон зүйл бүхий асуулгыг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Г.Занданшатарт тавьжээ.
2025-08-19

“Түмэн шувуут”-ынхан мазаалайд зориулж тусгай тэжээл үйлдвэрлэжээ

“Түмэн шувуут” ХК мазаалай баавгайд зориулж тусгай тэжээл туршилтаар үйлдвэрлэжээ. Энэ нь Монголын “Улаан ном”-д орсон нэн ховор амьтан мазаалай баавгайг хамгаалахад хувь нэмэр оруулах зорилготой нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй ажил гэдгийг компанийн удирдлага нь дурдав.
2025-08-18

Б.ҮҮРИЙНТУЯА: 1200 хүнээс судалгаа авахад 50 хувь нь нойрны чанар муу, 30 хувьд нь сэтгэцийн гаралтай эмгэг илэрсэн

Орчин үеийн завгүй амьдралын хэв маяг, ажлын ачаалал, нийгмээс ирэх стресс болон дэлгэцийн хэт их хэрэглээ зэргээс шалтгаалан иргэдийн дунд нойр хулжих, нойргүйдэх эмгэг түгээмэл илэрч буй гэнэ. Иймд нойргүйдлээс сэргийлэх талаар ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн Онолын тархи судлалын салбарын эрхлэгч, хүний их эмч Б.Үүрийнтуяатай ярилцлаа.
2025-08-18

Багш, тогооч, туслах ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах нь

Хичээлийн шинэ жилийг угтан, Эрүүл мэндийн сайдын тушаалаар бага ангийн болон дотуур байр, цэцэрлэгийн багш, туслах багш, арга зүйч, тогооч, түүний туслах, гал тогооны нярав, ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулдаг болсон билээ. Үүний хүрээнд боловсролын байгууллагууд уг кампанит ажлыг энэ сард багтаан зохион байгуулж дуусгахаар бэлтгэл хангаж эхэлжээ.
2025-08-18

Чармайж хийсэн уулзалтын үр дүнг чамлах нь цөөнгүй байна

Дэлхий нийтийн анхаарал татаж байсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалт Америкийн Аляск мужийн Анкориж хотын Эльмендорф Ричардсон цэргийн баазад энэ сарын 15-ны өдөр болов. Хэдэн өдрийн өмнө хэвлэлд мэдээлж байснаар бол эл уулзалтыг хийж болох улсаар Арабын нэгдсэн Эмират, Унгар, Швейцарыг нэрлэж байсан юм. Уулзалт Аляксад болсноор Америкт Оросын худалдсан энэ газар нутаг дээр хөл тавьсан ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Путин боллоо. Америкийн Ерөнхийлөгчид ч энд тэр болгон ирж байсангүй. Барак Обама 2015 онд ирсэн нь сүүлчийнх нь болоод байсан аж.
2025-08-18

Япончууд цунамигаас сэргийлж есөн сая мод бүхий хамгаалалтын далан байгууллаа

Япон Улс 2011 онд тохиосон газар хөдлөлт, цунамигийн эрсдэлээс сургамж авч есөн сая мод бүхий байгалийн ойтой, үерийн аюулаас хамгаалах далан байгуулсан нь олон улсад байгальд ээлтэй шилдэг шийдлээр нэрлэгдэж байна. Одоогоос 14 жилийн өмнө тус улсын зүүн хэсэгт газар 9.1 магнитудын хүчтэй хөдөлснөөс 18 мянга гаруй хүний аминд хүрсэн аймшигт цунами болсон юм.
2025-08-18

51 байршлаас 139 ТҮЦ нүүлгэн шилжүүлжээ

Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад учруулсан, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн билээ. Гэвч үйлчилгээ эрхлэгчид дахин байршуулж, худалдаа явуулж буйг бүрмөсөн таслан зогсоохоор өнгөрсөн баасан гарагт ТҮЦ-үүдийг албадан ачив.
2025-08-18

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 5.2, хохирлын хэмжээ 26.1 хувиар өсөв

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол энэ оны эхний долоон сард 3510 удаа бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 5.2, 2023 оныхоос 28 хувиар өссөн үзүүлэлт аж.
2025-08-18

Өмгөөлөгчийн шалгалт өгөхийн тулд хуульчид ажлаасаа чөлөөлөгдөх шаардлагагүй

УИХ-ын хаврын чуулганаар Өмгөөллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг баталсан юм. Үүгээр хуульчдын эрх зүйн байдлыг дээрдүүлж, ажил мэргэжлээ сонгох эрхийг нь баталгаажуулж өгчээ. Уг хуулийн 15.1.12, 15.1.13-т өмгөөлөгчдөд хууль зүйн чиглэлээр багшлах, эрдэм шинжилгээ, судалгааны болон өмгөөллийн хуулийн этгээд, мэргэжлийн холбоо, түүний хороодын чиг үүрэгт хамаарах ажил хийхийг зөвшөөрсөн.
2025-08-18

“Орос Баяр” хүндэтгэлийн үзэсгэлэнд саатаарай

Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, уран зургийн мастер Г.Баярын “Орос Баяр” хүндэтгэлийн үзэсгэлэнг Уран зургийн галерейн их танхимд энэ сарын 25-ныг хүртэл олны хүртээл болгоно. Эл үзэсгэлэнд түүний гэр бүл болон хувь хүмүүсийн хадгалж байсан 60 гаруй бүтээлийг сорчлон дэлгэжээ. Мөн тус галерейн сан хөмрөгт хадгалж буй 15 бүтээлийг толилуулж буй юм.
2025-08-18

Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ

Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2025 оны эхний долоон сард 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 16.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд буюу 6.1 хувиар буурсан байна.
2025-08-18

Гудамжны халдлага бол цагаахан зүггүйтэл биш

“Хаашаа явж байгаа юм хөөрхөн өө, хүргээд өгөх үү” гээд араас мөшгөн дагах, биед зөвшөөрөлгүй хүрэх, бэлгийн сэдэлтэй хошигнол, онигоо ярих, удаан ширтэх, шүгэлдэх, ус цацах зэрэг гудамж, олон нийтийн газар дахь халдлага (street harassment)-д өртөөгүй хүн цөөн болов уу. Харин ч бүр хохирогчид буруутаад үлддэг нь Монголд олонтоо. Одоо байтлаа үс, зүс, өмсөх зүүх, алхаа гишгээгээ хүртэл цэгнэж явах ёстой болох нь. Ийм бүдүүлэг, түрэмгий үйлдлээс болж олон хүн хохирдог нь эдгээрийг нийгэм хэвийн зүйл мэт хүлээн авч, гэмтнүүдэд тодорхой, хуульчилсан хариуцлага тооцдоггүйтэй холбоотойг олон жишээнээс бэлхнээ харж болно.
2025-08-18

Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад сургалтын ганцаарчилсан төлөвлөгөө боловсруулна

Улсын хэмжээнд өнгөрсөн оны хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 9998 суралцагч боловсролын үйлчилгээнд хамрагдсан байна. Энэ оны хичээлийн жилд ч мөн ийм тооны суралцагч боловсрол эзэмших төлөвтэй гэнэ. Тиймээс Боловсролын ерөнхий газраас бүх шатны сургалтын байгууллагад тусгай хэрэгцээт суралцагчийг боловсролын тэгш, чанартай үйлчилгээнд хамруулах чиглэл өглөө.
2025-08-18

Ирэх оны улсын төсвийг Засгийн газарт хүргүүллээ

Сангийн яамнаас Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг энэ сарын 15-нд Засгийн газарт хүргүүлэв. Үүнээс өмнө 15 хоногийн турш цахимаар болон танхимаар иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллагуудаас улсын төсвийн талаарх саналыг авсан билээ. Улмаар ирэх жилийн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлогыг 31.6, зарлагыг 33, суурь тэнцлийг хоёр их наяд төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх ашигтай байхаар төлөвлөсөн байна.
2025-08-18

2025 оны инновацын шилдэг 14 төслийг шалгарууллаа

Монгол Улсын 2025 оны инновацын шилдэг 14 төслийг шалгаруулж, батламжийг нь өнгөрсөн баасан гарагт гардууллаа. Засгийн газрын энэ оны тавдугаар сарын 7-ны 224 дүгээр тогтоолоор баталсан, Инновацын төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх журмын хүрээнд төслүүдийг сонгон шалгаруулжээ.
2025-08-18

МИК ипотекийн зээлээр баталгаажсан ээлжит бондоо гаргав

“Монголын ипотекийн корпорац ОССК” ХХК Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж буй “Орон сууцын хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үйл ажиллагаа”-ны хүрээнд арилжааны банкнуудаас иргэдэд олгосон ипотекийн зээлийг 2013 оноос хойш багцлан худалдан авч, бонд гаргасаар буй. Тус корпорац ээлжит багцаа өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр худалдан авч, 612 тэрбум төгрөгийн дүнтэй, 30 хүртэлх жилийн хугацаатай ипотекийн зээлээр баталгаажсан бондыг хөрөнгийн зах зээлд гаргалаа.
2025-08-18

Хагас сар халуун усгүй байсан 2000 орчим өрхийн дулааны шугамыг засаж эхэллээ

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг, 10 дугаар хорооллын орон сууцын хотхонуудын оршин суугчид халуун усгүй хагас сар болж буй. Тодруулбал, эндхийн халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсны улмаас тав, зургаа, 30 дугаар хорооны нийт 1713 өрх, хоёр цэцэрлэг, нэг аж ахуйн нэгжийн хэрэглээний халуун усыг хаагаад байсан юм. Хичээл, сургууль удахгүй эхлэх гэж байхад хагас сар халуун усгүй байлгалаа хэмээн оршин суугчид нь удаа дараа гомдоллож, хэл ам хийсний хүчинд дулааны шугамын гэмтлийг уржигдраас засаж эхэллээ.
2025-08-17

“Tour of Mongolia” уралдааны аваргууд тодорчээ

Говь-Алтайд болсон “Tour of Mongolia” 26 дахь удаагийн тэмцээнд Монголын шилдэг элит, өсвөр үеийн тамирчид зургаан өдрийн турш 603 км замыг баруун дөрвөн аймгаар тойрч хурд сорив. Өсвөр үеийнхний дөрвөн насныхны ангилалд өрсөлдсөн дугуйчдаас Б.Өнөрбаяр, таван насныханд М.Эрхэс, 6-7 насныхад Г.Бат-Орших, 8-9 насныхад Б.Тэмүүжин, 10-12 насныхад Б.Энхсайхан, 13-14 насныхад Б.Санчир түрүүллээ.
2025-08-17

Дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг Унгарт зохион байгуулна

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, далай даян, даяар дуурьсагдах дархан аварга Ж.Мөнхбат агсны нэрэмжит, үндэсний бөхийн барилдааныг Унгар улсын Будапешт хотноо ирэх аравдугаар сарын 4-5-нд зохион байгуулах нь. Тус тэмцээнийг өсвөрийн болон насанд хүрэгчдийн, 3х3 багийн халз барилдаан гэсэн гурван төрлөөр явуулах аж.
2025-08-17

“СП фалконс”-ынхон Тайванийн багийг талбай дээрээ хожив

Азийн хөл бөмбөгийн холбооны “Challenge league 2025/2026” тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны тоглолт уржигдар 16.00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Уг тэмцээнд улсаа төлөөлөн Монголын хөл бөмбөгийн дээд лигийн аварга “СП фалконс”-ынхон оролцож буй бөгөөд тэд Тайванийн “Тайчунг футуро” багийг 3:1-ийн харьцаагаар хожив.
2025-08-17