
Берлинд төвтэй олон улсын "Транспаренси Интернэшнл" байгууллагаас 2017 оны "Авлигын төсөөллийн индекс"-ийг өнөөдөр дэлхийн 130 оронд зэрэг зарлаж байна.
Тус индексийг гаргахдаа 100 хүртэлх оноогоор дүгнэдэг бөгөөд нийлбэр нь 50 онооноос доош бол авлига ноцтой хэмжээнд байгааг харуулах юм. Манай улс 36 оноо авсан нь 2016 оныхоос хоёроор буурч байгаа боловч 103 дугаарт эрэмбэлэгдэж 16 байраар ухарлаа.

Авлига хамгийн багатай орноор Шинэ Зеланд, Дани нэрлэгдсэн бол хамгийн их орноор Өмнөд Судан, Сири, Сомали оржээ.

Харин манай хойд хөрш 29 оноогоор 180-д оржээ

Урд хөрш 41 оноо авчээ.

Эх сурвалж: https://www.transparency.org/news/feature/corruption_perceptions_index_2017 (Бусад орны үзүүлэлтийн дэлгэрэнгүйг эх сурвалжаас үзэх боломжтой )