
НӨАТ-ын урамшууллын 2018 оны гуравдугаар сарын сугалааны тохирол 25-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэд 2018 оны хоёрдугаар сарын 1-нээс 28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны энэ сарын 24-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
.png)