
Анхны болзоонд эрэгтэй нь даах ёстой гэдэг бичигдээгүй хууль байдаг. Гэхдээ даалгуулж сураагүй гэнэн хонгор охидод энэ нь эвгүй санагддаг бол зарим нэг бүдүүлэг залуучуудад алба биш гэсэн ойлголт байх нь ч бий. Үнэндээ яг яагаад даах ёстой байдгийн шалтгааныг Америк бүсгүйчүүдийн философиор тайлбарлавал
"Учир нь эмэгтэй хүн анхны болзоонд маш их ач холбогдол өгдөг. Үсчин орж үсээ янзлуулна, хумсаа будуулна, сайхан харагдах хувцас өмсөнө, нүүрээ будуулна гэх мэт тэр болгонд их мөнгө зардаг ажээ. Анхны болзоонд дээд тал нь 150-200 $ хоолонд орлоо гэж бодоход эмэгтэй хүн 250$ ойролцоогоор болзоонд ирэх гэж өөртөө төсөв зардуулдаг болохоор эрэгтэй нь анхны болзоонд төлөх нь шударга" гэж үздэг ажээ. Эмэгтэй хүний хувьд анхны болзоо маш чухал тул өөрийн гадаад үзэмжинд анхаарах нь эрэгтэйгээ хүндэлж байгаа хэлбэр бас нэг хувь хүний том соёл юм.
Тийм учраас өөрийгөө хүндэлдэг залуучууд тооцоогоо асуудалгүй дааж, охид бүсгүйчүүд даалгуулж буйдаа санаа зовох шаардлагагүй юм.