
НЗДТГ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан” ТББ, Швейцарь улсын “Новартис сан”, “Эм холбоо”-ноос хамтран зүрх судасны өвчлөл, түүнээс үүдэлтэй нас баралтыг бууруулах зорилгоор "ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР" хөтөлбөрийг нийслэлд хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр буюу 2018 оны гуравдугаар сарын 16-ны 10.00 цагт Нийслэлийн төр захиргааны “Хангарьд” ордны 14 давхарт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд болно.
Өнөөдрийн байдлаар, Швейцарь улсын “Новартис сан” сайн санааны байгууллагаас санаачилсан "Эрүүл зүрх-Эрүүл хот" хөтөлбөр дэлхийн гурван тивийн гурван улсад нэгэн зэрэг хэрэгжиж байна. Ази тивээс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот тус төслийг хэрэгжүүлэх гурван хотын нэгээр сонгогдсон бөгөөд энэхүү хөтөлбөр бүрэн дүүрэн хэрэгжсэнээр нийслэлийн иргэдэд үзүүлэх нийгмийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ, тэр дундаа цусны даралт ихсэлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажил чанар, хүртээмжтэй болох юм.