
Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр мягмар гаригт АТГ-т очиж хэд хэдэн асуудлаар тайлбар, гэрчийн мэдүүлэг өгсөн юм. Харин өчигдөр түүнийг яллагдагчаар татсан, цагдан хорьсон гэх мэдээллийг зарим цахим хуудсанд нийтэлсэн байв.
Энэ талаар НПГ, АТГ-ынхнаас тодруулахад “С.Баяраас уржигдар Оюутолгойн гэрээ, “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас “Жаст групп”-ийн авсан зээл, оффшор дахь хөрөнгө гэх зэрэг асуудлаар тайлбар авсан нь үнэн. Түүнийг яллагдагчаар татаагүй. Зарим сайтынхан ташаа мэдээлэл цацаж байна” гэсэн юм.
Харин “Алтжин” группийн Г.Алтангаас гэрчийн хувьд “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан асууж тодруулах зүйл байгааг ч дээрх хоёр байгууллагын эх сурвалж нэмж хэллээ.