
Дээхэн үед хүүхдүүд багшийгаа гойд хүндэлж, толгой сайтай нь болж чадна гэсэн ойлголттой байсан гэлцдэг. Харин өнөөдрийн “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны мэдэгдлийг сонссон, зунаас хойш багш нарын хийсэн жагсаал цуглааны дүр төрхийг харсан хүүхдүүд энэ мэргэжилд дурлах нь юу л бол.
Өнөөдөр цалин нэмүүлэх түр хорооны багш нар "Цалингийнхаа дунджийг 1.6 сая, дээд хэмжээг 2 сая болгох арга хэмжээг авна" гэж дахиад л хэвлэлд мэдээлэл өглөө. "Монгол багш нар Австрали улсын багш нараас 15 дахин бага төгрөгийн бага цалин авч байна" гэх. Би ч бас багадаа юм юм сонирхон явахдаа багш болчихвол гэж бодож явсан үе бий. Харин одоо болоогүй нь болж дээ гэж битүүхэн бодогдох шиг.
Мөн тэмцэж яваа багш нарыг хараад "Энэ багш олон сайхан шавьтай даа. Ингэж явах ч хүн биш дээ" гэж халаглах хүмүүс ч байлаа.
Өнөөдөр тэд өлсөж байна. Өлссөн багш нараас үр дүн битгий хүлээ гэдгээ ч хэлчихлээ. Багш нар ам нээх болгондоо цалингаа голж суугаагаас болоод энэ мэргэжлийн үнэ цэнэ хөсөр хаягдаж байх шиг. "Багш болно" гэж хүсэх хүүхэд олдохгүйд хүрэх вий дээ багш нар аа