
Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайханыг АТГ-ынхан шалгаж эхлэн, тус улсаас дуудсан. Долоо хоногийн дотор ирэхийг зарлан дуудах хуудсанд дурдсан ч тэрбээр ирээгүй юм. М.Энхсайхан албан ажлаа зохицуулаад өнөөдөр Монголд ирж, АТГ-т тайлбар, мэдүүлэг өгөхөө албан ёсоор мэдэгдсэн байна.
Ямартай ч тэрбээр тус газрын мөрдөгчдөд нэлээд удаан хугацааны турш тайлбар өгөх бололтой. Түүнийг 2014 онд Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулахдаа холбогдох хэд хэдэн хууль тогтоомж зөрчсөн асуудлаар АТГ шалгаж буй.
Тэдний дунд “Оюутолгой”-г эрчим хүчээр хангах Тавантолгойн цахилгаан станцын төсөлтэй холбогдуулан шалгах үндэслэл ч бий гэдэг.