
.jpg)
Оюутнуудынхаа сурлагын идэвхийг сайжруулж, санхүүгийн хүндрэл учруулахгүй суралцах боломжийг АШУҮИС олгож буй. Энэ улиралд нийт 102 оюутанд тэтгэлэг олгож буй бөгөөд шалгарсан оюутнуудын нэрийг өчигдөр зарлалаа. Шалгарсан оюутнуудын 70 нь сурлага, 10 нь урлаг, спортын амжилтаараа хүртсэн бол нийгмийн халамж шаардлагатай 22 оюутан хамрагджээ.
2015 оноос хойш хэрэгжүүлж буй уг тэтгэлэгт хөтөлбөрт одоогоор 630 оюутныг хамруулж 550 гаруй сая төгрөг олгоод буй аж. Ингэхдээ нэг оюутанд 0.5-1.5 сая төгрөг олгодог аж. Сургуулийн зүгээс цаашид жил бүр тэтгэлгийн хэмжээг өсгөн, оюутны тоог нэмж, жилийн төсвийн 1-1.5 хувийг тэтгэлэгт зарцуулахаар зорьжээ.