
Бусдын гар утсыг удаа дараа хулгайлсан ОХУ-ын иргэн Л болон Монгол Улсын иргэн Б, М, О нарыг НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгаж байна.
Тэд эхнэр, нөхрүүд бөгөөд хулгайлсан гар утсаа ченжүүдэд "тушаадаг" байсан аж. Цагдаагийн алба хаагчид үүрэн телефоны компаниудтай хамтран тэдний хулгайлсан гар утаснуудыг эздэд нь хүлээлгэн өгчээ.