
.jpg)
БНСУ-ын хоёр дахь том хот болох Бусан хотын хэрэгжүүлэгч агентлаг Busan Tourism Organization /BTO/ буюу Бусаны аялал жуулчлалын газрын “ВТО Улаанбаатар” Монгол дахь төлөөлөгчийн газар өнөөдөр нээлтээ хийлээ. “ВТО Улаанбаатар” Монгол дахь төлөөлөгчийн газар нь Блью Скай зочид буудлын 5 давхарт үйл ажиллагаа явуулах юм байна.
Бусаны аялал жуулчлалын газар нь гадаадын жуулчдыг зорин ирэх нөхцөл боломжоор хангах, тэдний сэтгэл ханамжийг өндөр түвшинд хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлж, хангах тал дээр нэгдсэн бодлого зохицуулалтыг гаргадаг аж.
Үндсэн чиг үүргийн хүрээнд “ВТО Улаанбаатар” Монгол дахь төлөөлөгчийн газраараа дамжуулан Монгол улстай “эмчилгээ + аялал жуулчлал” болон “алжаал тайлал + аялал жуулчлалыг холбосон эрүүл мэндийн аялал жуулчлал болон wellness аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр маркетингийн төлөвлөгөө боловсруулан хматран ажиллах гэнэ.
Энэ нь хоёр талын эмнэлэг, эрүүл мэндийн салбар болон аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх хэрэгцээт мэдээ мэдээлллээр тогтмол хангах боломжийг бүрдүүлэх юм байна.
Дашрамд дуулгахад, Монгол Улсаас БГСУ-ын Бусан хотод суугаа Консулын газар 2016 оны 2 дугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлж, 6 дугаар сараас эхлэн шууд нислэгийг эхлүүлсэн билээ.