
Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос барилгын арматурын эрэлт, нийлүүлэлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Манай улсад 700 гаруй барилгын материалын үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байна. Барилгад хэрэглэгддэг 45-50 үндсэн нэр төрлийн болон туслах материалыг үйлдвэрлэж байгаа бөгөөд зах зээлийн нийт эрэлт, хэрэгцээний 70 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэн үлдсэн 30 гаруй хувийг импортоор хангадаг.
Энэ талаар Үндэсний аж үйлдвэрлэлийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Р.Бямбажав хэлэхдээ " Барилгын үндсэн нэр төрлийн материалууд дотор гол нэрийн тухайлбал цемент, арматур буюу ган туйвангийн эрэлт хэрэгцээнээс орон сууцны үнэ ханш шууд хамааралтай. Ган туйван, бетон зуурмаг хоёр нийлээд л барилгын материалын төсөвт өртгийн 40-45 хувийг эзэлж байна. Харин импортоос хамааран зах зээл дээр хэлбэлзэж байгаа үнэ нь ард иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангахад сөргөөр нөлөөлж байгаа юм.
Угтаа бид дотооддоо үйлдвэрлэх боломж бий. Үүнийг бодлогоор дэмжээд өгвөл орон сууцны үнэ харьцангүй хямд үнэтэй болох юм.
Дэлгэрэнгүйг дараахи лайваас үзнэ үү