
АТГ-аас Улаанбаатар төмөр замын дарга Р.Жигжиднямааг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн байгаа билээ. Тэгвэл Улаанбаатар Төмөр Зам, ХНН-ийн удирдлагын үйл ажиллагааны талаар төмөр замчид өнөөдөр байр сууриа илэрхийллээ.
Тус байгууллагын хамт олны үзэж байгаагаар "Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараад байгаа УБТЗ-ын удирдлагыг "харлуулсан" мэдээлэл худал. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглах, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдох учиргүй" гэдгийг мэдэгдлээ.
Энэ талаар Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа мэдээллэхдээ "Манай төмөр замчид 2017 онд 22,8 сая тонн ачаа тээвэрлэж түүхэндээ байгаагүй амжилт гаргаж, ачаа тээврийн хэмжээ 14 хувийн өсөлттэй байна. Чингэлгийн галт тэрэгний тоог 2016 онд 168 байсан бол 2017 онд 556 болгож, гурав дахин өсгөсөн. Энэ бүх амжилт нь урд өмнө төмөр замд удирдах ажил, алба хашиж байсан зарим хүмүүст үл таалагдаж, манай байгууллагын нийтлэг эрх ашгаас илүү зарим нэг хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлоос болж гүтгэж байна. Байгууллагын дансаар их хэмжээний мөнгөний гүйлгээ орж ирсэн байж болзошгүй гэж сэжиглэн, нэгжлэг хийж байгаа гэж хууль хяналтын байгууллага ташаа мэдээлэл тарааж байна. Бид үнэн зөв мэдээлэл хийж, залруулга хийх хүсэлт явуулсан. Хариу ирээгүй байна. Д.Жигжиднямаа дарга яг одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэж байгаа" гэв.
Дэлгэрэнгүй мэдээллийг лайваас үзэх боломжтой.