
.jpg)
“Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, МЭМАҮЭХ-ноос хамтран “Алтан чагнуур” шагнал гардуулах ёслолын ажиллагааг 8 дахь жилдээ боллоо.
Тус шагнал нь эрүүл мэндийн салбарт өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан эрүүлийг хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэн ард иргэдийнхээ дунд алтан гартай эмч хэмээн хүндлэгдэж байдаг эмч нартаа ажиллах урам зоригоор тэтгэсэн нэр хүндтэй шагнал юм.