
.jpg)
Leaders Advancing Democracy (LEAD) U.S Exchange 2017 хөтөлбөрийн “Байгаль орчин, хотжилт”-ын баг болон “Бид Монгол Агуулга” ТББ, "Монголын Маркетингийн Холбоо" ТББ хамтран хэрэгжүүлж буй “БИ+Д Өөрөөсөө эхэлье!!!" төслийн үзэсгэлэнгийн нээлт Шангри-Ла Худалдааны Төвийн 1-р давхарт 101 дүгээр хэсэгт боллоо.
Хотжилтоос үүдсэн байгаль орчны сэтгэл эмзэглүүлэм олон асуудлыг бид өдөр бүр шүүмжлэн хэлэлцэж, эрүүл мэнд, эдийн засгаараа хичнээн хохирч буйгаа илэрхийлцгээдэг боловч нэгдмэл дуу хоолойтой байж чадахгүй байна. Амьдарч буй Улаанбаатар хотын маань байгаль орчны асуудал бол иргэд биднээс улбаатай. Харин энэ хотод бид төдийгүй бидний үр хүүхдүүд насан туршдаа амьдарна. Байгаль орчны асуудлууд хэтэрхий шинжлэх ухаанч, цөөн тооны мэргэжлийнхэн дуу хоолойгоо олон түмэнд төдийлөн түгээж чадахгүй байгаа тул Улаанбаатар хотын унаган иргэд, залуус бид бүтээлч байдлаар чангаар дуугарахаар шийдэн энэхүү төслийг эхлүүлсэн юм.