
Хэдхэн цагийн өмнө Калифорнид байрлах Youtube-ийн төв оффист зэвсэгт этгээд халдсан байна. Хэрэгтэн нь 30 гаруй насны эмэгтэй байсан бөгөөд гал нээж, гурван хүнийг шархдуулжээ. Тэрээр ийнхүү хэрэг үйлдсэнийхээ дараа амиа хорлосон гэж Цагдаагийн газраас мэдээлэв.
Хэргийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд шархадсан гурван хүний хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа аж.