
Иргэний нийгмийн хөдөлгөөний байгууллагууд Багануур дүүргийн концессын асуудлаар авлига авсан Хятад иргэдэд арга хэмжээ авч чадах ганц хүн БНХАУ-ын дарга Ши Жинпин гэж үзэн ил захидал бичсэн талаараа өнөөдөр хэвлэлд мэдээлэл хийлээ.
"Нэгдсэн Монгол" хөдөлгөөний тэргүүн Ч.Мөнхбаяр "Монгол Улсын Засгийн газраас зарласан Багануурын 700 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станцын концессыг БНХАУ-ын "Цөмийн энергийн барилгын 22-р товчоо" хэрэгжүүлэхээр болсон нь Багануур дүүргийг балагт хутгах төсөл гэж хардахад хүргээд байна. Энэ концесс анхнаасаа эргэлзээтэй, авилгач хүмүүсийн гараар орсон. Улс төрчдийн хүчээр зүтгүүлсэн төслүүдийн нэг мөн.
Үүнийг Засгийн газар, холбогдох яамд нь эртхэн анхаарч зогсоох шаардлагатай боловч өнөөг хүртэл хөдлөөгүй тул авлигын эсрэг хатуу тэмцдэг Ши Жин Пинд ил захидал илгээхэд хүрлээ" гэв.
Мөн цаашдаа Сүхбаатарын талбайд эсэргүүцэж, хүмүүсийн гарын үсэг цуглуулах 14 хоногийн ажил өрнүүлэхээр төлөвлөсөнөө хурлын үеэр мэдэгдэв.
Дэлгэрэнгүй мэдээллийг лайваас үзэх боломжтой.