Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, үйлчилгээний соёл, ёс зүй, чанарыг дээшлүүлэх, хүнсний аюулгүй байдал, иргэдийн ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцлийг хангуулах зорилгоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчилалын шалгалт явуулах тухай” тушаал батлагдлаа.
Аттестатчиллын шалгалтыг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газар, дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулахаар ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.