Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Би хариуцлагатай ээж, аав” гурван сарын аяныг зохион байгуулж байгаа билээ. Тус аяны хүрээнд нийгмийн ажлын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутнуудын Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан журмуудын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг сорих зорилготой ур чадварын “Дэвжээ” тэмцээнийг өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгын танхимд зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцээнд нийгмийн ажилтан бэлтгэгдэг зургаан их дээд сургууль оролцож авьяас чадвараа сорин өрсөлдөхөөр болоод байна.