Нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн аюулгүй байдлыг шалгах мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалт үргэлжилж байна. Хяналт шалгалт 4 дүгээр сарын 22 хүртэл үргэлжлэх юм.
Нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж 21 байгууллага хамрагдахаас өнөөдрийн байдлаар 10 байгууллага хамрагдаж, шалгалтаар Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартыг зөрчсөн нийт 52 зөрчил илрүүлж, шалгалтын явцад зургаан зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар холбогдох албан тушаалтануудад мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.