Болзошгүй газар хөдлөлтийн үед Онцгой байдлынхан биднийг хамгаалж чадах болов уу? Энэ асуултын хариулт болгож ОБЕГ болзошгүй гамшгийн үед авах арга хэмжээг бэлэн байх сургуулилт зохион байгуулжээ.
ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэнгийн нийт алба хаагчид өглөөний 04:00 цагт зарлан мэдээллийн дуут дохиогоор цугларч, өгөгдсөн цагийн байдлын дагуу ажиллаж байна.
Туршилт, шинжилгээний команд штабын сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн үед гэнэтийн ослын удирдлагын ситемийн дагуу ажиллах боломжийг судлах, хүндрэл бэрхшээлийг тогтоох, туршиж үзэх, ажиллах зохицуулалтад дүн шинжилгээ хийх, бүтэц нэгжүүдийн харилцан ажиллагааг боловсронгуй болгох, үүрэг чиглэлийг тодорхойлох, бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.