
МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутнуудыг дэмжих, хөгжүүлэх зорилготой Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол өнөөдөр тус сургуульд болов.
Сүмитомо корпораци нь Японы нэр хүндтэй компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд 1996 онд Азийн орнуудын ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг дэмжихээр оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг бий болгосон бөгөөд МУИС-тай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нэрэмжит тэтгэлгийг 23 дахь удаагаа олгож байна.
Жил бүр бакалаврын түвшний нийт 30 оюутанд тэтгэлэг олгодог бөгөөд хөтөлбөрт тэнцсэн оюутнууд шаардлага хангасан тохиолдолд төгсөх хүртлээ тэтгэлэг хүртдэг. Энэ жил уг тэтгэлэгт хөтөлбөрт шинээр сонгогдсон МУИС-ийн 7, үргэлжлүүлэн авах 23, нийт 30 оюутан тэтгэлэг гардав.