Сүхбаатарын талбайд “Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөн”-өөс Оюу толгой, Эрдэнэт зэрэг томоохон ордуудыг төрийн мэдэлд авахыг шаардаж, жагсаал зохион байгууллаа.
Монгол Төрийн Уламжлалыг Сэргээх Үндэсний Хувьсгалын зорилго:
- Ахуй төрөө цэвэрлэн нам, төр, хулгайч гурвыг салган тусгаарлах
- Төрийн тэрбумтнаас ард түмний хөрөнгийг эргүүлэн авч улсын өрийг тэглэх
- Оюу толгой, Эрдэнэт гэх мэт ордуудыг төрд эргүүлэн авч улсаа хөгжүүлэх
- Хөрөнгөтнүүдэд зориулсан хотхон болон АСЕМ -ын барилга, 570 автобусыг манай улсын ирээдүй болох хүүхдэд зориулах
Мөн төрийн албанд ажиллаж байсан болон одоо байгаа иргэдийг өөрийн хүсэлтээр шалгуулах, шударга гэдгээ тогтоолгох, түүний дараагаар сонгон шалгаруулалтаар төрд ажиллахыг шаардлаа.