“Хөдөлмөрийн үндэсний сан”-гаас шүүгчдийн хууль бус үйл ажиллагааны талаар өнөөдөр хэвлэлд мэдээлэв.
Хөдөлмөрийн үндэсний сангийн тэргүүн С.Зоригтбаатар хурлын үеэр мэдээллэхдээ "Эрдэнэт үйлдвэрийг ард түмний мэдэлд өгөхгүй хаа гуяар нь хуваан авч байгаа асуудалд мафийн бүлэглэлийн гар хөл болсон шүүгч нарын оролцоо их. Олигархжсан бүлэглэлд үйлчилдэг, тэдний гар хөл нь болсон шүүгч нар Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг ажиллаж байна. Тухайлбал:
- Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Ө.Уянга
- Захиргааны хэргийн шүүгч М.Батзориг
- Захиргааны хэргийн тэнхимийн тэргүүн шүүгч М.Батсуурь
- Улсын Дээд Шүүхийн дарга Ц.Зориг нарт "Үндсэн хуулийн цэц"-ийн дүгнэлт ч нөлөө үзүүлсэнгүй.
Үндсэн хуулиас давсан эрх мэдэлтэй захиргааны хэргийн шүүгч нартай болжээ. Тэд хууль бус хэргийг дааж авахаасаа татгалзаж болох л байсан. Мөн тэдний бэл бэнчинг хөрөнгө орлогын мэдүүлгээс нь монголын ард түмэн хэдийнэ мэдсэн.
Бид энэ сарын 17-нд Ялалтын талбайд тэдний эсрэг жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байна. Ард түмэн идэвхтэй оролцоно гэж найдаж байна.
Дэлгэрэнгүйг дараах лайваас үзэх боломжтой.