
Венесуэл улсад цахилгаан эрчим хүчний хангамж тасалдаж 16 мужийг харанхуй нөмөрчээ. Венесуэлийн засгийн газар үүнийг дайснуудын “кибер зэвсгийн халдлага” гэж мэдэгджээ. Мэдээллийн сайд Хорхе Родригез ард иргэдээ тайван байхыг уриалж, эрчим хүчний хангамжийг сэргээхээр ажиллаж байгааг зарлахын зэрэгцээ нийгмийн дэг журмыг алдагдахаас сэргийлэхийн тулд зэвсэгт хүчнийг дайчилсныг мэдэгдсэн байна. Венесуэлийн эрчим хүчний дэд бүтэц элэгдэлд орж, олон жил засвар үйлчилгээ, шинэчлэл хийгдээгүйгээс болж тасалдах болсон гэж мэргэжилтнүүд дүгнэдэг бол Каракасын эрх баригчид үүний цаана АНУ-ын санхүүжүүлсэн хорлон сүйтгэгчид ажиллаж байгаа гэж тайлбарладаг юм.