
Хүүхдийн төв сувиллаас хүүхдүүдийг эрүүлжүүлж, чийрэгжүүлэхэд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд мэдлэг, дадлага олгох зорилгоор маргааш буюу 2019 оны долдугаар сарын 24-нд өдөрлөг зохион байгуулах гэж байна. Тус төвийн байранд болох энэхүү өдөрлөгт сульдаа, цус багадалт, хоол, тэжээлийн дутагдалтай 0-3 нас хүртэлх хүүхдүүд хамрагдах бөгөөд нар, ус, агаараар хэрхэн сувилахыг зөвлөгөө, сургалт болох аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг 9980-4442 дугаараас авна уу.