
С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотойгоор шалгагдаж буй ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын есөн хүний холбогдох хэргийг өнөөдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж байна.
Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 8-нд Төв аймгийн анхан шатны шүүхэд товложээ. Шүүх хуралд гэрчээр талийгаач С.Зоригийн эхнэр Б.Булган, ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хохирогчоор оролцох аж.