
Хан-Уул дүүрэгт байрлах "Хүннү молл"-ын урд талын хоёр чиглэлийн авто замын голд байрлах зүлгэн дээгүүр авто машин зорчсон хэрэг гарчээ.
Тодруулбал, 0433 УБС дугаартай авто машин баруунаас зүүн чиглэлд зорчихдоо машин явах хориотой хэсгээр зорчин ногоон байгууламж сүйтгэсэн байна.
Сануулбал, хоёр жилийн өмнө нэгэн жолооч цэцгийн мандал дээр авто машинаа байрлуулсан зураг цахим сүлжээнд шуугиан дэгдээж байсан. Тээврийн цагдаагийн албанаас тухайн жолоочийг Замын хөдөлгөөний дүрэм болон Захиргааны хуулийн дагуу жолоодох эрхийг нь хоёр жилээр хасаж байжээ.