
Өнөөдөр гадаа 21 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
7 дугаар сарын 24-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 205 дахь өдөр бөгөөд он дуусахад 160 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 20 хэмийн дулаан бол шөнөдөө 14 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 22, гурван хөх мэнгэтэй хар нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал идээ ундаа, элбэг олдох гэнэ. Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2667.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.90, юань 388.20, вон 2.23 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас “Түмний байр” төсөл нээлтээ хийж байгаатай холбогдуулж мэдээлэл хийнэ.
- 10.00 цагт ГЕГ-ын шинэ барилгын шав тавих ёслолын ажиллагаа болно.
- ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгээс зохион байгуулж буй Азийн динозаврын холбооны ээлжит их хурал МУИС-ийн 3 давхарын хурлын зааланд 09.00 цагаас эхэлнэ.
- ЭМЯ-ны А танхимд 11.00 цагаас “Хепатитийг бууруулахад хувь нэмрээ оруулцгаая” Дэлхийн Хепатитийн өдөрт зориулсан Хэвлэлийн бага хурал болно.
- 09.00 цагт Төрийн ордны баруун талын Пума зочид буудлын хурлын танхимд Үндсэн хуулийн асуудлаар 14 нам нэгдэн мэдээлэл хийж, мэдэгдэлд гарын үсэг зурна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Польш улсад Цагдаа нарын баярын өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Венесуэлд Усан цэргийн баярын өдөр тохиож буй.
- 1982 оны энэ өдөр Канадын алдарт жүжигчин, Brookstreet Pictures кино студийг үүсгэн байгуулагч Trevor Matthews мэндэлжээ.
- 1990 оны энэ өдөр Английн дуучин, Их Британийн "The wanted" хамтлагийн дуучин Jay McGuiness мэндэлжээ.
- 1977 онд Ливи болон Египетийн дөрвөн хоногийн турш үргэлжилсэн дайн эцэс болжээ.
- 1982 онд Японд ширүүн аадар бороо орсны улмаас Nagasaki дахь гүүр эвдэрч 299 хүн амь насаа алдаж байжээ.