
Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналын 2019 оны III улирлын дүн гарлаа. Зөвлөх багийн гишүүн Э.Долгион бүтээлийн нэр дэвшүүлэхээс татгалзсанаар зөвлөх багаас нийт есөн бүтээл санал болгов. Шүүгчдийн бүрэлдэхүүн эдгээр бүтээлийг зөвшөөрч, гурван бүтээл нэмснээр III улирлын шалгаруулалтаас нийт 12 бүтээл БАЛДОРЖ шагналд нэр дэвших эрх авлаа.


- Намсрайн Шүр - “Балдорж сан” гийн үүсгэн байгуулагч
- Эрдэнэцогтын Сонинтогос - доктор, профессор, СУИС-ийн захирал
- Бадамгаравын Баярмагнай - “Балдорж сан”-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
- Цэрэнпилийн Ариунаа - “Guru media”-гийн гүйцэтгэх захирал
- Журын Баянсан - Гавьяат багш, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор
- Пүрэвхүүгийн Батхуяг - доктор, зохиолч, судлаач
- Гомбын Золжаргал - Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, МҮОНТ-ийн редактор
- Баарангийн Пүрэвдаш - Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, доктор
- Сампилдондивын Чулуун - академич, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
- Жамъян-Очирын Тэгшжаргал - БАЛДОРЖ шагналт, сэтгүүлч нар бүрэлдэхүүнд багтаж байна.
