
Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт зохион байгуулдаг болжээ. Энэ удаагийн өдөрлөг өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 24-нд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, Мишээл”, “Драгон”, Зургаан буудлын “Оргил” салбаруудад болох аж.