
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Мөн баруун болон говийн аймгуудын зарим нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер ус,салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2019 оны 07 дугаар сарын 24-ний 08-20 цаг хүртэлх цаг агаарын ерөнхий төлөв:
Улаанбаатар хотод бороотой. Салхи хойноос секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан. Харин ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын зарим нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.