
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цэргийн штаб хамтран аймгийн нутаг дэвсгэр дэх хаягдал төмөр цуглуулах болон боловсруулах цэг, өмнө нь цэргийн анги, нэгтгэлүүд байрлаж байсан талбайг хамруулан тандалт судалгааны ажлыг хийжээ.
Тус тандалт судалгаа нь цацрагийн үүсгүүрийг эрэн хайх, аюулгүй байдлыг хангуулах, байршлыг тогтоох, шинж чанарыг тодорхойлох, мэдээллийн сан бүрдүүлэх, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой аж.

