
Хөвсгөл аймгийн Дэлгэр мөрөнд тус аймгийн харъяат 21 настай эрэгтэй М живж амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 18-нд гарсан.
Онцгой байдлын албан хаагчид дөрвөн машин, хоёр завьтайгаар эрэн хайх ажиллагаа явуулж байна. Гэвч тухайн иргэний цогцос олдохгүй байгаа бөгөөд 23-нд эрэн хайх ажиллагааг түр зогсоож, өнөөдөр дахин эхлүүлжээ.