
Бурхны шашны гурван зулын нэг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн даншиг наадам энэ сарын 26-28-ны өдрүүдэд Баянхонгор аймагт болох аж. Энэхүү наадмын бөхийн барилдааны талаар зохион байгуулах салбар комисс мэдээлэл хийлээ.
Тодруулбал, 25-ныг хүртэл бөхчүүд цолны үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлэх бөгөөд улс, аймгийн болон цэргийн цолтой бөхчүүдэд нээлттэй гэнэ. Мөн 256 бөх барилдах бөгөөд түрүү бөхийн шагнал 10 сая төгрөг аж. Харин үзүүрлэсэн бөх найман сая, их шөвөгт үлдсэн бөхчүүдэд тус бүр зургаан сая төгрөгийн шагнал олгохоор болжээ.
Ташрамд дурдахад, энэ үеэр Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит "Хүрэн морь-2019" яруу найргийн наадам 30 дахь удаагаа болох юм байна. Яруу найргийн наадмын хоёрдугаар шатанд оролцох 40 яруу найрагчдын нэрс тодорчээ.