
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд “Говь” ХХК-ийн бохир ус дамжуулах станцын худаг руу дадлагажих ажилтан Баянгол дүүргийн харьяат Л /18 настай, эрэгтэй/ ороод алга болчихлоо гэсэн дуудлагыг 2019 оны долдугаар сарын 24-ний өдрийн 02.15 цагт хүлээн авчээ. Уг дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 4,5 км замыг туулан очиж цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.